Шашдирын чуулган (Жамиг Ат-Тауарих) 3 боть /

950.1
Ф 16
Рашидаддин Фазлуллуах
          Шашдирын чуулган (Жамиг Ат-Тауарих) 3 боть / Англи хэлнээс орчуулсан Хатагин Г. Аким Дэлхийд алдбартай энэ бүтээл Их Монгол улсын ниймлэл Хархорин хотын байгуулагдсаны 800 жилийн ойд болон Алтан орд улсын байгуулагдсаны 750 жилийн ойн баярт зориулан хэвлэв. .- Улаанбаатар: [Хэвлэлийн газар тодорхойгүй], 2020, .- Тэргүүн боть 290хуудастай, Дэд боть 293-564 хуудастай, Гутгаар боть 567-929 хуудастай, -ISBN 978-9919-9514-3-6 .: 40000
- Олон Улсын Түрэг академи, Монголын үндэсний түүхийн музей, - Эрхэлсэн байгууллага

номзүй (Б.1 хуудас 290), (Б.3 хуудас 929)

Өнө эртний үеэс олон эрдэмтэн, түүхч, угийн бичээч, шашдирч нар өөрсдийнхөө танин мэдэхүйн цар хэмжээ, үзэл баримтлалын үүднээс ард олон, аймаг нутаг, оршин суугчид болон тэдний ахуй амьжиргааны тухай олон ном судар бичсэн байдаг ч ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисоос цугларсан төрөл бүрийн эх сурвалж, мэдээг шалган, баримтуудыг харьцуулан бүхэл бүтэн Еврази тив дэх хүн төрөлхтөний түүхийг бүрэн гүйцэд өгүүлсэн анхны томоохон зохиол болвоос - Рашид ад-диний энэхүү бүтээл юм.
Энэхүү их судрын баримтууд болон мэдээ сурвалжуудыг цуглуулах ажилд тухайн үеийн монгол, түрэг, перс, араб, нанхиад, төвд, самгард зэрэг бусад олон түмний түүхч цэцэн мэргэд, шаштирч, угийн бичээч, их билгүүн эрдэмтэдийг хамруулан ажиллуулсан байна.
Уг цуглуулсан асар их мэдээлэл болон эх сурвалж баримтуудыг хаадын ордны бичиг хэргийн нууц сурвалжуудтай харгалдуулан нягталж, үнэн бодитой оновчтой эмхэлж чадсан байна.
Ихэрдэмтэн Рашид ад-диний өгүүлэн буй асар их үнэ цэнэтэй нэвтэрхий бүтээл нь түүхэн эх сурвалжийн үүднээс онцгой байр суурьтай билээ. Түүний «Жамиг ат-тауарих» зохиол нь тухайн үеийн Чингис хааны өв залгамжлагч нарын болон гэрч этгээдийн, түүхч, номч мэргэдийн хяналт шалгалт, тусламж дэмжлэгийн ачаар хянан тодорхойлогдон тогтоогдсон нэгээхэн үнэн бодит чухал баримтаар баян эхсурвалж болж тооцогддог.
Энэхүүбүтээлийнбаримтуудыгцэгцлэх, бодитүнэнийгбатлан гэрчлэх, түүхэн хүнийгтанихуйн, бичихүйн шинж, хааны ордонд хадгалагдсан нууц баримтуудад түшиглэсэн байдал, уг бичлэгт чин шудрага, хариуцлагатай хандах зэрэг нь одоо ч түүхийн шинжлэх ухааны арга барилд их ач холбогдол бүхий аргазүйн үлгэр дууриал болохуйц бүтээл болсон гэж хэлж болно.
Энд зөвхөн нүүдэлчдийн ертөнцөөр хязгаарлагдаагүй, дэлхий дахины нийтлэг түүх өргөн цар хүрээтэй хамрагдсан, цаг хугацааны асар их зайг оруулсан байдаг агаад тиймээс ч ийм том агуу, цогцолбор бүтээл урьд хожид хүн төрөлхтөний түүхэнд тухайн эрин үедээ бичигдээгүй байсан юм.


МУБИС. НХУС

Монголын эртний түүх Шастирын чуулган Шашдирын чуулган Түүхэн зохиол

950.1 / Ф 16
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077