Философийн тухай

101
П 49
Пол Роберт Вольф Массачусэтсийн Их Сургуулийн Амэрстийн коллежи. Философи болоод африк гаралтай америкчуудын соёл судлалын профессор
          Философийн тухай Орч. Б. Батчулуун д-р (Ph.D); Хян. Ч. Өнөрбаян д-р (Ph.D) - 10 дахь хэвлэл .- УБ.: Мөнхийн үсэг ХХК, 2021 .- 437х., Зурагтай 25см. -ISBN 9789919-24-528-3 .: 40000

Энэ номд маш олон сонирхолтой сэдвийг хөндөж, ээдрээт асуудлыг гаргаж тавьсны заримаас www.news.mn ийн “Философийн булан”-д цувралаар тавьж байсан билээ. Тэдгээрээс сануулахад, XX зууны томоохон экзистенциалист философич Мартин Хайдеггер нацизмтай хэр гүнзгий холбогдсон, Хюм, Кант нарын суутнууд арьс өнгөөр ялгаварлах үзэл хэрхэн гаргаж байсан, танин мэдэхүйн онол, хиймэл оюун ухаан. компьютерын шинжлэх ухаанд юуг компьютероор орлуулж, ямар сэдвийг цахимжуулж болох, улс төр, ёс зүйн сэдэвтэй холбоотойгоор америкчууд яагаад баривчлагдсаи хүмүүсийг тамлан зовооход хүрсэн, олон түмэн болон эрдэмтэд үүнд хэрхэн хандаж буй, ёс зүйн хувьд ижил хүйстний гэрлэлт, эцсийн шатандаа орсон өвчтөнд хоол унд өгөх, эс өгөх хоёрын аль нь зөв эсэх, хүний эрхтэн зарах, худалдан авах (эрхтний донорын) асуудал, эмч хүн өвчтөндөө үнэнийг хэлэхгүй байх нь ёс суртахууны “хуулийг" зөрчих үү, үгүй юү, гоо зүйн сэдвээр юуг урлаг гэдэг, бурхан байдаг гэвэл түүнийг нь хэрхэн нотлох, үгүй гэвэл ямар сөрөг үндэслэл гаргах гэх мэт практик болон онолын олон асуудлыг авч үзсэн байв. Дашрамд хэлэхэд, зохиогч өөрөө арьс өнгө, хүйс, ижил хүйстэн, капитализм дахь баян хоосны ялгааны асуудалд туйлын эмзэг ханддаг нь харагдаж байлаа.
Ер нь, философичдын хувьд нэлээн маргадаг ээдрээт асуудал болох “Философи нь цэвэр онолын мөн чанартай зүйл үү, эсвэл практик асуудлуудыг шийдвэрлэхэд ач холбогдолтой зүйл үү?” гэсэн асуултад Вольф бараг л өөрийн хариуг өгчихжээ. Үнэндээ бидний хувьд амьдралд олонтаа тохиолддог маш энгийн мэт санагддаг асуудлуудыг сайтар тунгаагаад үзвэл, цаанаа ихээхэн философилог санаа агуулсан байдаг нь энз номоос харагдах болно.
ФИЛОСОФИ ГЭЖ ЮУ ВЭ МЭДЛЭГИЙН ОНОЛ МЕТАФИЗИК БА ОЮУН УХААНЫ ФИЛОСОФИ ШИНЖЛЭХ УХААНЫ ФИЛОСОФИ ЁС ЗҮЙН ОНОЛ НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН ФИЛОСОФИ УРЛАГИЙН ФИЛОСОФИ ШАШНЫ ФИЛОСОФИ

МУБИС. НХУС

Философичдын тухай Мэтгэлцээн Цахим орчны асуудлууд Дэлхийн дулаарах Ёс зүйн онол Хүний эрх Ёс зүйн төрөл Сүэг бишрэл шашин Соёл иргэншил

101 / П 49
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077