С. Эрдэнийн зохиолын хэлний толь бичиг :

413.1
С339
Сарангэрэл, Р.
          С. Эрдэнийн зохиолын хэлний толь бичиг : Р. Сарангэрэл, Т. Пүрэвсүрэн ; Ерөнхий редактор Ц. Өнөрбаян, Л. Болд Номын гадар шил дээр монгол бичгээр : Se. Erdeni-yin jokiyal-un kelen-u̇ toli bicig .- Улаанбаатар: Арвай бархан ХХК, 2021, .- Боть I. А-Ө (772 хуудастай), Боть II. П-Я (729 хуудастай), 25 см. -ISBN 9789919252410 9789919252410
- Монгол Судлалын төв (Монгол Улсын Боловсролын Их Сургууль), - Эрхэлсэн байгууллага Хэл Зохиолын Хүрээлэн (Шинжлэх Ухааны Академи), - Эрхэлсэн байгууллага

Ном зүй (Боть II хуудас 728-729), Индекстэй, Товчилсон үгийн жагсаалттай

Тодорхой уран бүтээлчийн тусгай толь хийхэд анхаарч дараах зүйлийг арга зүй, үзэл баримтлал болгож бүтээсэн байна.
1. Юуны өмнө ийм толь хийж байсан туршлага, арга зүйтэй танилцах зорилгоор “А.С. Пушкиний хэлний толь” (1896-2000)-ийг үлгэр болгов.
2. Толгой үгийг сонгохдоо зөвхөн үгийн сангийн бие даасан утгатай дан үгсийг авч тайлбарлахаас гадна хэлний тогтвортой нэгжүүдийг бүрэн зохиолын нь хэмжээнд бүртгэн гаргахыг зорьсон бөгөөд цаашид хэвшмэл хэлц хэллэгийн толь бичгүүдэд зохиолчийн хэлц хэллэгээс тодорхой хэмжээгээр орсон учраас тайлбарласангүй.
3. Үгийн утгын тайлбар хийхдээ тухайн эхийн хам бүтцэд орсон утгыг авч үзэхээс гадна шилжсэн утгаар нь орсон тохиолдол бүрийг аль болох бүрэн тайлбарлахыг хичээсэн болно.
4. Тус тольд С .Эрдэнийн бүтээлийг ал ь болохоор бүрэн хамруулахыг зорьсон болно. Үүний үр дүнд давхардсан тоогоор сая гаруй үг хэллэгээс энгийн үгийн хүрээнд утгыг тайлбарласан.
5. Энэ толь бичгээс С.Эрдэнийн эх хэлний хэрэглээний цар хүрээ, сэтгэлгээ, мэдрэмж, ур чадвар, үзэл бодол, танин мэдэхүйн ойлголт ухаарал зэргийг илэрхийлсэн үгийн сантай танилцахаас гадна монголчуудын соёл сэтгэлгээ, амьдралын хэвшил, нийгэм цаг үеийн өөрчлөлт шинэчлэл, түүхэн нөхцөл байдал зэргийг ухаарч ойлгох боломжтой юм.
6. Мөн тус тольд толгой үгээс гадна зохиолын хэл найруулгын нэн чухал хэсэг болох хэл зүйн хувиллын давтамжийг тооцоолон гаргаснаараа эрдэмтэн судлаачдад судалгааны баримт болох нь дамжиггүй.




монгол кирил


С. Эрдэнэ--Толь бичиг

Сэнгийн Эрдэнийн зохиолын хэлний толь бичиг

413.1 / С339
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077