Юань, Мин, Чин улсын хаадын оны тоолол, сар өдрийг тайлж унших гарын авлага /

951
Ю121 2019           Юань, Мин, Чин улсын хаадын оны тоолол, сар өдрийг тайлж унших гарын авлага / Эрхлэн хэвлүүлсэн: На Сүхбаатар - Анхны хэвлэл .- Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК, 2019, .- 184 хуудастай, Зурагтай, Хүснэгтэй 30 см. -ISBN 9789997871367
- Түүх, Соёл, Хэл бичгийн судлалын Тод Номын Гэрэл Төв, - Эрхэлсэн байгууллага
- Нүүр хуудасны дээд талд: Түүх, Соёл, Хэл бичгийн судлалын Тод Номын Гэрэл Төв

Юань улс (1260-1368) -- Мин улс (1369-1645) -- Манж Чин улс (1644-1911)

Монголын түүхтэй холбогдох харь хэлний сурвалж, түүний дотор хятад, манж хэлээрх сурвалжийг орчуулж хэвлэх, судалгаанд өргөнөөр ашиглахад дээр дурдсан мэт хаадын оны цол, жил, сар, өдрийг аргын тоололд шилжүүлж ойлгох хэрэгцээ шаардлага байнга үүсч буйд үндэслэн тус гарын авлагыг эмхэтгэн хэвлүүллээ.
Тус гарын авлагыг бэлтгэхдээ Фан Шы Мин, Фан Шао Фэнь нарын эмхэтгэсэн “Хятадын түүхэн он дараалал ба хятад, өрнийн түүхэн он дарааллын хүснэгт дэх Юань улс, Мин улс, Манж Чин улсын он тооллуудыг хятадаас монгол хэлэнд буулгалаа. Фан Шы Мин, Фан Шао Фэнь нар нь өөрсдийн бүтээлдээ Луо жэнь юүгийн “Нийтийн тооллоос нааших илүү сарын шинжилгээ” болон Шэү Жун Сань, Оу Ян И нарын "Хятад, өрнийн 2000 жилийн харьцуулсан хүснэгт”, мөн Хуан бо лугийн “Хятад, өрнийн жил сарын бүрэн шинжилгээ” зэрэг найман номыг ашигласан байна.



монгол кирил

Эртний он тооллын тайлал

951 / Ю121 2019
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077