Тэргүүнгүй төр : Улс төр үндэстний асуудал, дээд боловсролын талаар бичсэн, нийтлэл өгүүллийн түүвэр /

320
М819 2014
Мөнх-Эрдэнэ Л.
          Тэргүүнгүй төр : Улс төр үндэстний асуудал, дээд боловсролын талаар бичсэн, нийтлэл өгүүллийн түүвэр / Зохиогч: Л. Мөнх-Эрдэнэ ; Редактор: Г. Баттогтох .- Улаанбаатар: Степпе паблишинг ХХК, 2014, .- 278 хуудастай, 23 см. -ISBN 9789997838475

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УЛСТӨР
Ерөнхийлөгчийн сонгууль ба төрийн тогтолцооны шинэтгэл -- Монголд хэн засагладаг вэ? Үндсэн хуулийн хямрал уу, эсвэл -- Монголд хэн засагладаг вэ? «Парламентын» засаглал:эх сурвалж, мөн чанар, үр дагавар -- Монголд хэн засагладаг вэ?: Сонгуулийн системийн өөрчлөлт, шинэ хуулийн төслийн тухайд -- Гацаа хямралыг уу, хөгжил дэвшлийг үү? -- Давхар дээлийг тайлах нь давхар давхар алдаа болно!, Тэргүүнгүй төр, лидергүй нам, тогтворгүй улс төр, Парламентынх уу, эсвэл ерөнхийлөгчийнх үү, Ерөнхийлөгчийн засаглал: эрх мэдлийн салгалт, хазаарлалт, тэнцвэржүүлэлт -- АН засаглаж чаддаггүй гэв үү?, Офшоорын маргааныг цэгцлэх санал, «Манан»-г яаж зайлуулах вэ? -- Монголын олигарх дэглэм, түүний задрал, Ерөнхийлөгчийн сонгууль, Олигарх төлөвлөгөө, Авторитарии дэглэмийн аюул, Хуулийн засаглал ярих бол Үндсэн хуулиа л баримтална -- ХОЁРДУГААР ХЭСЭГ: ҮНДЭСТНИЙ АСУУДАЛ
Монголын тусгаар тогтнолын ёгт үр дагавар: Монголчуудыг Монголжуу, Монгол улсыг олон ястны болгосон нь -- Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт --
Чингисийн угсааны хаанчлалын мандал, улс төрийн дэглэм соёл -- Үндэсний ижилсэлийн эргэн тойронд -- ГУРАВДУГААР ХЭСЭГ: ДЭЭД БОЛОВСРОЛ.
Их сургуулийн удирдлагын тогтолцооны шинэчлэлийн асуудалд -- Их сургуулийн удирдлагын шинэчлэл -- Их сургуулийн удирдлагын шилдэг загвар -- Их сургуулийн засаглалын шилдэг загвар: корпорэт болон меритийн засаглал -- Их сургуулийн засаглалын хямрал -- МУИС-ийг чанарын хөдөлгүүр болгох зорилго байсан -- Дээд боловсрол, их сургуулийн бие даасан байдлыг бэхжүүлэх нь --

1997 оны 5-р сараас 2018 оны 8-р сарын хооронд бичсэн 20 гаруй нийтлэл ном болон энд хэвлэгджээ. Эдгээр нийтлэл нь Монгол улсын Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, дэглэм; Монгол дахь үндэстэн, «ястан», үндэсний ижилсэл; социализмын дараах шилжилт; Дээд боловсрол, их сургуулийн засаглал зэрэг сэдвээр уншигч тантай ярилцах болно. Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг өрнөж, төрийн өмчийн их дээд сургуулиудын бие даасан байдал, удирдлага, засаглалын асуудал хурцаар тавигдаж байгаа энэ цаг үест эдгээр нийтлэл дээрх асуудлуудыг нухацтай авч үзэх хийгээд байр суурь, хандлагаа тодорхойлоход тань нэмэр болох нь магад. Нөгөө талаар өнгөрсөн 30-аад жилийн үйл явцыг эргэн харж, шүүн тунгааж, ухан ойлгоход тань ч дэм болж магадгүй. Ихэнх нийтлэл бодлогын судалгааны шинжтэй бөгөөд тодорхой асуудлыг, тодорхой үнэт зүйлсийн үүднээс хөндөж, ихэвчлэн тодорхой шийдэл санал болгосон учир бодлого боловсруулагчдад ч хэрэг болж магад. Харин үндэстний болон түүхийн холбогдолтой цөөн өгүүлэл буй нь академик судалгааны үр дүн бөгөөд тухайн хөндөгдсөн асуудлыг ойлгоход тус нэмэр болох зорилгыг агуулсан хэмээжээ.


Монгол Кирил


Улс төр
Боловсрол

Монголын тусгаар тогтнол Ерөнхийлөгчийн сонгууль

320 / М819 2014
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077