Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг судлал

784.19'517
Ч-891
Чулуунцэцэг Ж.
          Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг судлал Ред. П.Хаянхярваа - 0 .- Улаанбаатар.: Артсофт ХХК, 2008 .- 126х.,
- 0

Хөгжим гэхүй монгол хүн яруу сайхан хөгжмийг ч, ялдам уужуу дуугаа ч, язгуур уянгалаг хуураа ч эн тэгш ухааран, эргэлзээгүй ойлгономза. Чингэвээс Өрнөдөд music хэмээн дагнасан их эрдэм урлаг бөгөөтөл нүүдэлчин удамт монголчуудын тухайд юуны түрүүн дуу-хуур хэмээх хам их ойлголт, хүслийг хангагч эрдэнэ ажээ. Үүнийг үлгэрлэвээс music гэхүй өрнөдийнхөн Монтеверди, Вивальди, Бах, Паганини, Пеөрселл, Моцарт, Бетховенаас наашлан агуу их суу билигтнийхээ аялгуу хөгжмөөр төсөөлнө. Харин монгол хүн хөгжим гэвэл хуур, лимбэ, мандолин, баянхуурыг сэтгэлдээ төсөөлөөд дараа нь уртын дуу, "Учиртай гурван толгой", "Хэнтийн өндөр ууланд"-ыгаа бодно. Хөгжим, хөгжмийн зэмсэг гэсэн нэр томъёо, нэрт соён гийгүүлэгч, яруу найрагч (өчүүхэн миний эчнээ их багштан бөлгөө) Жамцын Бадраа гуайн оюун зүтгэлээр 1950-иад оны эхээр орчин үеийн монгол хэлний үгийн санд шинээр оржээ. Гэхдээ утга зохиолын болон ярианы хэлэнд энэ хоёр нэр томъёоны аль алийг нь хөгжим гэх өргөн дэлгэр утгаараа хэрэглэх нь зүйд нийцэм, харин мэргэжил, сургалт, албан хэрэглээнд хөгжим, түүнийг амьлуулагч зэмсэг хоёрыг зааглан ойлгуулах нь хөгжмийн соёлын дэвшил, даяаршлын зайлшгүй шаардлагаас аяандаа тодорхой болно...

Худалдаж авсан

Хөгжмийн зэмсэг Нумт зэмсэг Биба

784.19'517 / Ч-891
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077