Амьдрах ухааны сургалт. 11 модуль бүхий сургагч багшийн гарын авлага (Record no. 102830)
[ view plain ]
000 -LEADER | |

fixed length control field | 14536nam a22004937a 4500 |
003 - CONTROL NUMBER IDENTIFIER | |
control field | MN-UlMNUE |
005 - DATE AND TIME OF LATEST TRANSACTION | |
control field | 20210414140944.0 |
008 - FIXED-LENGTH DATA ELEMENTS--GENERAL INFORMATION | |
fixed length control field | 210414b mp ||||| |||| 00| 0 mon d |
040 ## - CATALOGING SOURCE | |
Transcribing agency | МУБИС |
100 ## - MAIN ENTRY--PERSONAL NAME | |
Personal name | Бусакорн Суриясарн, Нелиэн Хаспелз, Розалинда Терхорст |
245 ## - TITLE STATEMENT | |
Title | Амьдрах ухааны сургалт. 11 модуль бүхий сургагч багшийн гарын авлага |
Remainder of title | Хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрх үүрэг, оролцоо |
Statement of responsibility, etc. | Орч. Ванжилын Бэрцэцэг, Баттулгын Нармандах |
260 ## - PUBLICATION, DISTRIBUTION, ETC. | |
Place of publication, distribution, etc. | УБ |
Date of publication, distribution, etc. | 2020 |
500 ## - GENERAL NOTE | |
General note | Амьдрах ухааны сургалт: Хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрх, үүрэг, оролцоо” сэдэвт сургагч багшид зориулсан сургалтын энэхүү багц нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой. ОУХБ-аас анх 2006 онд боловсруулан гаргасан уг сургалтын багц гарын авлага олон оронд амжилттай хэрэглэгдэж байгаагийн дотор Монгол Улсад ОУХБ-АЙПЕК хөтөлбөрийн хүрээнд 2007 оноос хэрэглэж эхэлсэн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) энэхүү сургалтын багц гарын авлагыг төрийн болон төрийн бус байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд хамгийн тохиромжтой, ач холбогдолтой хэмээн үзэж, Монголын нөхцөлд нийцүүлэн боловсруулсан байна. |
505 ## - FORMATTED CONTENTS NOTE | |
Formatted contents note | АМЬДРАХ УХААНЫ СУРГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Амьдрах ухааны сургалтын багц буюу Хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрх, үүрэг, оролцоо – товчдоо Сургалтын багц нь хүүхэд, залуучууд, тэдний гэр бүлийнхэнд, ялангуяа хүүхдийн албадан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөртэй нөхцөлд амьдардаг хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдэд чиглэсэн интерактив сургалтын хэрэгсэл юм. Сургалтын багц нь амьдралын хүнд нөхцөлд байгаа хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд, өөрсдийнх нь оролцоонд суурилсан хэлбэрээр хүүхдийн хөдөлмөр, жендэрийн тэгш байдал, эрх, үүрэг хариуцлагын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургагч багш, нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтын хэрэгсэл юм.

Сургалтын багцын гол зорилго нь орон нутагтаа амьдарч байгаа хүүхэд, залуучууд болон насанд хүрэгчид, түүнчлэн өөр нутагт эсвэл гадаадын улс оронд ажиллаж, амьдарч байгаа шилжин суурьшигчдад амьдрах ухааны чадваруудыг олгоход оршино. Өөрийн эрх болон ур чадварыг илүү сайн ойлгосноор мэдээлэлд суурилж амьдралынхаа чухал шийдвэрүүдийг гаргах, хамгийн өгөөжтэй ажлын боломжуудыг хайх, өөрийн гэр бүл, орон нутаг, ажлын байрандаа өөрийн дуу хоолойгоо хүргэх чадвар нь сайжирна. Амьдрах ухааны сургалтын багцыг 2006 онд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас (ОУХБ) англи хэл дээр боловсруулан гаргаснаас хойш хэд хэд оронд хэрэглэх зорилгоор тухайн улс орны соёлын онцлогт тохируулан боловсруулсан байна.

Амьдрах ухааны сургалтын багцын 2020 оны энэхүү хэвлэл нь Монгол орны онцлог нөхцөлд тохируулан боловсруулагдсан болно. |
Title | Модуль 1. Өөрийгөө таньж мэдэх ба өөрийгөө тодорхойлох нь модуль нь хувь хүний хөгжил, бусад хүмүүстэй харилцах харилцааны асуудлыг авч үзнэ. Энэхүү модуль нь өөрийгөө таних, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх, өөрийн амьдарч буй газар нутаг, нийгмийн хүрээллийг илүү сайн ойлгож үнэлэх, амьдралын зорилго, хүсэл тэмүүлэл, түүнд хүрэх арга замаа тодорхойлох боломж олгоно. |
Title | Модуль 2. Бидний эрх модуль нь хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн үндсэн эрх, эдгээр эрхийг дагалдах үүрэг хариуцлагыг авч үзнэ. Тус модуль нь эдгээр эрхийг хүндлэх, хамгаалах асуудлыг өдөр тутмын амьдралтай холбож ойлгуулахыг зорьсон болно. |
Title | Модуль 3.Гэр бүл, нийгэм дэх тэгш байдал модуль нь эрэгтэй эмэгтэй хүмүүс, охид хөвгүүдийн хоорондын харилцааны асуудлыг онцлох болно. Энэ модуль нь жендэрийн үнэт зүйлс болон үүрэг, эдгээр нь хүмүүсийн амьдрал, гэр бүл болон нийгэмд ямар нөлөөтэй болохыг илүү гүнзгий ойлгоход чиглэсэн болно. |
Title | Модуль 4. Гэр бүл дэх ажил үүрэг болон нөөц боломж модуль нь гэр бүл дэх ажил хөдөлмөр, үүрэг хариуцлага, ашиг нөөцийн хуваарилалтыг хэлэлцэнэ. Гэр бүлд байгаа нөөц боломжийг шударга хуваарилах, шийдвэр гаргахад гэр бүлийн гишүүд тэгш эрхтэй оролцох, мөн хүүхдийн хөдөлмөрийн тухай, ямар ажил хөдөлмөр хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд хортой нөлөөтэй, харин ямар ажил хөдөлмөрийг хүүхдүүд эрхэлж болох тухай болон хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай хэлэлцэнэ. |
Title | Модуль 5. Асуудлыг шийдвэрлэх болон нийгмийн ур чадварууд модуль нь бүтээлч болон логик сэтгэхүйн тусламжтайгаар асуудлыг шийдвэрлэх болон багаар ажиллах талаар хэлэлцэнэ. Түүнчлэн хүмүүстэй үерхэл нөхөрлөлийн холбоо тогтоох, бусад хүмүүсийг таних, зөрчлийг шийдвэрлэх, олон нийтийн сүлжээг зохистой ашиглах зэргээр шүүмжлэлт сэтгэхүй болон харилцааны ур чадвараа хөгжүүлэхэд нь хүүхэд, залуучуудад туслах болно. |
Title | Модуль 6. Бэлгийнболовсрол модуль нь бэлгийн бойжилтын үед бие махбод болон сэтгэл санаанд гарах өөрчлөлтүүд, бэлгийн амьдрал, хүйсийн баримжаа, дотно харилцаа, аюулгүй бэлгийн харилцаа, өсвөр насны охидын жирэмслэлт, жирэмслэхээс сэргийлэх аргууд зэргээр өсвөр насныхны хувьд чухал олон асуудлыг танилцуулна. |
Title | Модуль 7. Эрүүл аж төрөх модуль нь гэр бүл төлөвлөлт, төрөхийн өмнөх асаргаа, төрөлт, нярайг асрах, БЗДХ, ДОХ, ХДХВ-ын халдвараас сэргийлэх зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг танилцуулна. |
Title | Модуль 8. Хүчирхийлэл болон мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх нь модуль нь бие махбод, сэтгэл санаа болон бэлгийн хүчирхийлэл зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдийг тайлбарлахаас гадна мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудлыг авч үзнэ. Тус модулийн хүрээнд гэр бүл, ажлын байр болон боловсролын орчин дахь бэлгийн дарамт, дээрэлхэлт, янз бүрийн нөхцөл дэх бэлгийн хүчирхийлэл, хүчирхийллийн эдгээр хэлбэрийг давах арга зам, түүнчлэн мансууруулах бодис, согтууруулах ундааны хэрэглээнээс сэргийлэх асуудлыг хэлэлцэх болно. |
Title | Модуль 9. Мөнгөний ухаалаг хэрэглээ модуль нь залуучууд, насанд хүрэгчид, ялангуяа шилжин суурьшигчид болон тэдний гэр бүлд мөнгөө ухаалгаар зарцуулах, санхүүгийн шийдвэр гаргах практик мэдлэг, арга ухааныг олж авахад тусална. Амьдралын зорилгоо тодорхойлох, төсөв гаргах, зардлаа эрэмбэлэх, өр зээлнээс зайлсхийх, мөн хэрхэн төлж барагдуулах тухай танилцуулах болно. |
Title | Модуль 10. Ухаалаг шилжин суурьшигч болон ухаалаг ажил хайгч модуль нь залуучууд болон насанд хүрэгчдэд аюулгүй шилжин суурьших болон ажил хайх талаар практик мэдлэг олгож, шаардагдах хэрэгслийг таниулах зорилготой. Шилжин суурьшихын ашиг тусыг хүртэх, хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлээс хэрхэн сэргийлж болохыг тайлбарлаж, ажил хайхад хэрэг болох практик зөвлөмж зөвлөгөөг өгөх болно. |
Title | Модуль 11. Ухаалагажилтан модуль нь ажил болон гэр бүлийн хүрээнд ажилтны хүлээх үндсэн үүрэг хариуцлага болон хөдөлмөрийн хүрээний суурь эрхийн тухай мэдлэг олгоно. Ялгаварлан гадуурхалтаас ангид эрх тэгш байх, эвлэлдэн нэгдэх эрх, гэрийн үйлчилгээний ажилчдын зохистой хөдөлмөр, түүнчлэн эхчүүдийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ДОХ болон ХДХВ-ын халдвар зэрэг хөдөлмөрийн эрүүл мэндийг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ. |
653 ## - INDEX TERM--UNCONTROLLED | |
Uncontrolled term | Амьдрах ухааны боловсрол |
Uncontrolled term | Хүүхдийн эрх |
Uncontrolled term | Хүүхэд хамгаалал |
Uncontrolled term | Хүүхэд залуучууд гэр бүлийн эрх үүрэг оролцоо |
700 ## - ADDED ENTRY--PERSONAL NAME | |
Personal name | Хуажингийн Өлзийтунгалаг (Сургагч багшийн гарын авлага) |
Personal name | Пүрэвсүрэнгийн Алгирмаа (Модуль 4, 9, 10) |
Personal name | Гомбын Ариунчимэг (Модуль 11) |
Personal name | Жанцандоржийн Азжаргал (Модуль 2, 4, 9) |
Personal name | Батсүхийн Батсайхан (Модуль 1, 3) |
Personal name | Цанлигийн Баттуяа (Модуль 4) |
Personal name | Сосорбурамын Болорцэцэг (Модуль 10, 11) |
Personal name | Шархүүгийн Галбадрах (Модуль 6, 7) |
Personal name | ЛГБТ Төв (Модуль 6) |
Personal name | Баянбаатарын Оюундарь (Модуль 5, 8) |
Personal name | Борбандийн Санжид (Модуль 3) |
Personal name | Балчиндоржийн Туяа (Монгол орчуулгын ред.) |
856 ## - ELECTRONIC LOCATION AND ACCESS | |
Uniform Resource Identifier | https://msuemn.sharepoint.com/:f:/s/lib/EnsXq8A2a6pHglzzpjAAccABcmC30QUoRdu3P5DlNcInrw?e=nU6OhL |
942 ## - ADDED ENTRY ELEMENTS (KOHA) | |
Source of classification or shelving scheme | Dewey Decimal Classification |
Koha item type | Цахим хувилбартай монгол ном |
No items available.