Монгол Ардын Үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулсан товч түүх: Гар бичмэлээс кирилл үсэгт буулгасан эх : (Record no. 103012)

MARC details
000 -LEADER
fixed length control field 07832nam a22002657a 4500
003 - CONTROL NUMBER IDENTIFIER
control field MN-UlMNUE
005 - DATE AND TIME OF LATEST TRANSACTION
control field 20241031093249.0
008 - FIXED-LENGTH DATA ELEMENTS--GENERAL INFORMATION
fixed length control field 210519b2021 mp ||||| |||| 00| 0 mon d
037 ## - SOURCE OF ACQUISITION
Source of stock number/acquisition Бэлэг хандив
040 ## - CATALOGING SOURCE
Transcribing agency МУБИС
041 ## - LANGUAGE CODE
Language code of text/sound track or separate title Mongolian
082 ## - DEWEY DECIMAL CLASSIFICATION NUMBER
Edition number 21
Classification number 324.2 517 09
Item number М 692
245 00 - TITLE STATEMENT
Title Монгол Ардын Үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулсан товч түүх: Гар бичмэлээс кирилл үсэгт буулгасан эх :
Remainder of title Х. Чойбалсан, Д. Лосол, Г. Дэмид /
250 ## - EDITION STATEMENT
Edition statement 3 дахь хэвлэл
260 ## - PUBLICATION, DISTRIBUTION, ETC.
Place of publication, distribution, etc. УБ
Date of publication, distribution, etc. 2021
300 ## - PHYSICAL DESCRIPTION
Extent 277 хуудастай ;
Dimensions 20 см
500 ## - GENERAL NOTE
General note Монголын Үндэсний Ардчилсан хувьсгалын 100, Монгол Ардын Намын 100 жилийн ойд зориулав
520 ## - SUMMARY, ETC.
Summary, etc. Улирч одсон зууны Монголын эх түүхийн судалгаанд чухал хэрэглэхүүн болохуйц энэ номд 1911-1922 оны эх хүртэлх үеийн Монголын тухай нэлээд тодорхой мэдээ баримт бий. Уул бүтээлийн зохиогч нь Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нар гэж үзсээр ирсэн боловч чухамдаа энэ гурав бол жинхэнэ зохиогчид нь бус бололтой байсныг хэд хэдэн зүйлээр нотолж болно. Гэхдээ тэр гурав өөрсдийн сайн мэдэх буюу гар бие оролцсон үйл явдлаа жинхэнэ зохиогч Д.Догсом, Г.Навааннамжил мөн бусад зохиогч нарт тун тодорхой ярьж өгсний сацуу холбогдох эх сурвалжийг хангалттай өгч ашиглуулжээ.
Summary, etc.
Энэ бүтээлийн тухай урьд өмнө нь хэдхэн хүн товч дурдаж байсан боловч жинхэнэ зохиогч нь хэн бэ гэдгийг хэлэхээс зориуд тойрч өнгөрсөн бололтой.
1. Иймээс энэ номыг сонирхон унших хэмээж буй эрхэм абугай Таныг үл чилээн товч хэдэн үг хэлэх нь илүүц бус хэмээн үзлээ. Үүнд:
2. 1925 оны сүүлчээр Монголын их бичгийн хүн, Ардын засагт Монгол Улсын Шүүх яамны анхны тэргүүн сайд асан Наваанлувсанцэдэнгийн Магсаржав (Хурц)-ын 1925 онд бичиж дуусгасан «Монгол Улсын шинэ түүх» дөрвөн дэвтэр номын нэлээд зүйлийг бараг хэвээр нь буюу бага зэрэг өөрчлөн найруулж авчээ.
3. 1911-1919,1921 оны 02-оос 7 сард Богд хааны буулгасан зарим зарлиг
4. 1921 оны 3 сараас 7 сарын эхэнд МАН-ын Төв Хороо, Ардын түр Засгийн Газраас гаргасан шийдвэр
5. Нийслэл Хүрээн дэх Монголын Хувьсгалчид ба Хиагт дахь намын нөхдийн хоорондоо харилцаж байсан захидал бусад барит бичгүүд
6. 1920 оны эцсээс 1921 оны 6 сар хүртэлх хугацаанд Монголын умард хязгаар (эдүгээгийн Хөвсгөл, Булган, Сэлэнгэ) болон Эрдэнэ Зуу (одоогийн Архангай, Өвөрхангай), Нийслэл Хүрээ зэрэг нутгаар зорчиж улс орны байдлыг ажиглаж тандсан МАН, АТЗГ-ын албаны хүмүүсийн яриа, захидал зэрэг нэлээд сурвалж баримтыг үндсэн эх хэрэглэхүүн болгож энэ номыг бичсэн нь тодорхой байна.
Summary, etc. Хураангуйлж хэлэхэд 1918-1922 оны эх хүртэлх үеийн Монголын улс төрийн байдлыг ялангуяа Хятадын ба Унгерний цэргийн тухай; Монголын Хувьсгалчдын эхний хэсэг буюу МАН-ын анхны долоогийн үйл ажиллагаа; 1921 оны 3 сарын 1-3-ны өдөр Хиагтад болсон Хувьсгалчдын зөвлөгөөн, мөн сарын 13-нд АТЗГ байгуулагдсан тухай, мөн сарын 18-нд хятад цэргийг Хиагтаас хэрхэн үлдэн хөөсөн тухай, түүнээс хойш б сарын сүүлч хүртэл Сэлэнгэ хавийн нутагт Ардын Журамт цэрэг, Хятад цэрэг, Цагаантны цэргийн хооронд болсон олон байлдааны тухай нэлээд тодорхой бичсэнийг энэ номоос мэдэж болно.
Нэхэн эргэцүүлэхэд энэ номд зарим зүйлийг зөвхөн дурдах төдий өнгөрчээ. Тухайлбал 1921 оны 5 сард Москвад очсон МАН, ТАЗГ-ын бие төлөөлөгч Ж.Цэвээн, Хорлоо Хүнд нар ЗОУ-д байхдаа хэн хэнтэй уулзаж, ямар ажил төрөл амжуулсныг ер өгүүлээгүй байв. Мөн АТЗГ-аас АДБНУ ба ЗОУ-тай удаа дараа байгуулсан гэрээ хэлэлцээрийн талаар огт дурдаагүй аж.
Summary, etc. Хэдий ийм зүйл байвч энэ бүтээлч, анхааралтай унших аваас өнгөрсөн зууны Монголын улс төрийн түүхийн талаар нэлээд зүйлийг мэдэж авах боломжтой.
Жич энэ номыг 1934 онд анх уйгаржин Монгол бичгээр хоёр дэвтэр болгон хэвлэснийг 1936 онд нэлээд өөрчилж, Х.Чойбалсангийн нэрээр хэвлүүлжээ. Үүнээс 44 жилийн дараа 1934 онд анх хэвлэсэн эхийг МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институтээс 1979 онд хоёр дахь удаад кирилл бичгээр хэвлүүлжээ. Тийн хэвлэхдээ зарим нэгэн зүйлийг хассан байна. Тэрхүү хассан зүйлийг 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын шийдвэрээр гурав дахь удаад дахин кирилл бичгээр хэвлүүлжээ. Тэгэхдээ мөнөөх хассан зүйлийг оруулж, 1934 оны хэвлэлтийн гар бичмэл эх Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байсныг цахилгаан бараар хувилж, уул хэвлэлийн хавсралт болгож хэвлэсэн байна.
1979, 2015 онд кирилл бичгээр хэвлэсэн хоёр дахь, гурав дахь хэвлэл тус бүрд нь өмнөх үг, хураангуй тайлбар, хүн, газар усны нэрийн залгуур хавсаргасан байв.
Тэдгээрийн өмнөх үгийг нь орхиж бусад хавсралтыг энэ удаагийн хэвлэлд хэвээр нь хэвлэлээ.
546 ## - LANGUAGE NOTE
Language note Монгол
Information code or alphabet Кирилл
653 #4 - INDEX TERM--UNCONTROLLED
Uncontrolled term Монгол Ардын Намын түүх
942 ## - ADDED ENTRY ELEMENTS (KOHA)
Source of classification or shelving scheme Dewey Decimal Classification
Koha item type Ном, сурах бичиг
Holdings
Withdrawn status Lost status Source of classification or shelving scheme Damaged status Not for loan Home library Current library Shelving location Date acquired Cost, normal purchase price Total Checkouts Full call number Barcode Date last seen Price effective from Koha item type Date last checked out Public note
Dewey Decimal Classification     МУБИС Төв номын сан МУБИС Төв номын сан Үнд. фонд /Төв 2021-05-19 5000.00   324.2 517 09 М 692 TAM210741 2021-05-19 2021-05-19 Ном, сурах бичиг
Dewey Decimal Classification     МУБИС Төв номын сан МУБИС Төв номын сан Үнд. фонд /Төв 2021-05-19 5000.00 1 324.2 517 09 М 692 TAM210742 2025-05-20 2021-05-19 Ном, сурах бичиг 2025-05-07
Dewey Decimal Classification     МУБИС Төв номын сан МУБИС Төв номын сан Үнд. фонд /Төв 2021-05-19 5000.00 1 324.2 517 09 М 692 TAM210743 2022-04-26 2021-05-19 Ном, сурах бичиг 2022-04-25
Dewey Decimal Classification     МУБИС Төв номын сан МУБИС Төв номын сан Үнд. фонд /Төв 2021-05-19 5000.00 1 324.2 517 09 М 692 TAM210744 2021-09-20 2021-05-19 Ном, сурах бичиг 2021-09-13
Dewey Decimal Classification     МУБИС Төв номын сан МУБИС Төв номын сан Суд. танхим 1 2021-05-19 5000.00 3 324.2 517 09 М 692 TBM210745 2024-05-13 2021-05-19 Ном, сурах бичиг 2024-04-16 Тоологдсон 08/30-2024 Суд/1
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077