Бага ангийн багш нарт: Монгол хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж
Material type:
- 978-9919-23-841-4
- 21 372 О-20
Item type | Current library | Call number | Status | Notes | Date due | Barcode | Item holds | |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ном, сурах бичиг | МУБИС Архангай (БС) номын сан Үнд. фонд /Архангай | 372 О-20 (Browse shelf(Opens below)) | Available | ABM21982 | ||||
Ном, сурах бичиг | МУБИС БС номын сан Үнд. /БС | 372 О-20 (Browse shelf(Opens below)) | Available | BAMS489 | ||||
Ном, сурах бичиг | МУБИС БС номын сан Үнд. /БС | 372 О-20 (Browse shelf(Opens below)) | Available | BAMS490 | ||||
Ном, сурах бичиг | МУБИС БС номын сан Үнд. /БС | 372 О-20 (Browse shelf(Opens below)) | Available | BAMS491 | ||||
Ном, сурах бичиг | МУБИС БС номын сан Үнд. /БС | 372 О-20 (Browse shelf(Opens below)) | Available | BAMS493 | ||||
Ном, сурах бичиг | МУБИС БС номын сан Үнд. /БС | 372 О-20 (Browse shelf(Opens below)) | Available | BAMS496 | ||||
Ном, сурах бичиг | МУБИС Төв номын сан Суд.танхим 4 | 372 О-20 (Browse shelf(Opens below)) | Available | Тоологдсон 03/25 - 2025 Суд/4 | BAMS487 | |||
Ном, сурах бичиг | МУБИС Төв номын сан Суд.танхим 4 | 372 О-20 (Browse shelf(Opens below)) | Available | Тоологдсон 03/25 - 2025 Суд/4 | BAMS488 | |||
Ном, сурах бичиг | МУБИС Төв номын сан Суд.танхим 4 | 372 О-20 (Browse shelf(Opens below)) | Available | Тоологдсон 03/25 - 2025 Суд/4 | BAMS492 | |||
Ном, сурах бичиг | МУБИС Төв номын сан Суд.танхим 4 | 372 О-20 (Browse shelf(Opens below)) | Available | Тоологдсон 03/25 - 2025 Суд/4 | BAMS494 | |||
Ном, сурах бичиг | МУБИС Төв номын сан Суд.танхим 4 | 372 О-20 (Browse shelf(Opens below)) | Available | Тоологдсон 03/25 - 2025 Суд/4 | BAMS495 |
Нийгмийн хөгжлийн өөрчлөлт, мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил, даяаршлын эрчимтэй нөлөөлөл нь монгол хэлний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахыг шаардаж буй бөгөөд монгол хэлний сургалтыг өрнийн уламжлалт хэл шинжлэлийн онолд тулгуурласан хэл зүйжсэн хандлагаас чадамжид суурилсан хэрэглээ буюу олон улсын хэлний боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцүүлж 2014 онд шинэчлэн, 2019 онд сайжруулсан билээ. Уламжлалт хэл шинжлэлд хэл зүйг хэл зүйн мэдлэгийг чухалчилж, тодруулбал авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй нь тухай ухагдахууныг мэдлэг болгон эзэмшүүлэх замаар хэлийг хэрэглээнд нь авч үздэггүй байсан бол энэ удаагийн хөтөлбөрийн шинэчлэлээр мэдлэгээ хэрхэн хэрэглэх арга, аргачлалыг дэвшүүлэн тавьснаараа онцлог юм. “Өнөөдрийг хүртэл бидэнд агуулгад суурилсан... тодорхой мэдлэг эзэмшүүлээд төгсгөдөг... төгсөөд ажлын байрандаа туршлага хуримтлуулж суралцдаг... систем тогтолцоо үйлчилж байна. Харин өнөөдөр нийгмээс шаардагдах мэдлэг, чадвар, хандлага еөрчлөгдсөн... “Мэдлэг”-ийг технологиор дамжуулан авах боломжтой болсон... "Өөрт байгаа мэдлэгээ хэрхэн ашиглах” нь нийгэмд хэрэгтэй чадвар болсон... гэсэн шалтгаанаар хүүхдийн онцлогийг харгалзан чадварыг хөгжүүлэх нь чухал оолоод байна. Мэдлэгийг технологи үйлдвэрлэдэг цаг үе ирсэн байна. Тэгэхээр "Мэдэж байна уу?” гэдгийг бус “Мэдлэгээ ашиглаж чадаж байна уу?” гэдгийг нийгэм шаардаж байна.”1 гэж тэмдэглэжээ. Тиймээс бага боловсролын шинэчлэгдэн (2014) сайжруулагдсан (2019) монгол хэлний сургалтын хөтөлбөрийг ойлгох, мөн чанарыг ухаарна гэдэг бол багш бүр “Би юуг заах вэ?” гэхээсээ илүү “Юунд хэрхэн чадваржуулах вэ?” гэдэгт анхаарлаа хандуулахыг хэлж байна. Олон орны хетөлбөрүүд, сурах бичгийн боловсруулалтыг ажиглахад төрөлх хэлний хичээл нь бүтэц хэл шинжлэлийг хоёрдугаарт, хэрэглээний хэл шинжлэлийг нэгдүгээрт тавьж, сурагчдын эзэмшсэн чадвар нь өөрөө өөрийгөө нийгэмд болон гэр бүлийн орчинд зөв авч явахад нь хамгийн ойрын хэрэгцээ болж чадаж байгаагаар илэрч байна. Тухайлбал: харилцагчийнхаа санаа зорилгод нийцүүлэн ярилцах, маргаантай асуудлыг эерэгээр шийдэж сурах, өөрийн санаа бодлоо бичгээр утга зөв илэрхийлэх гэх мэт амьдралд хамгийн чухал хэрэгцээтэй чадваруудыг хөтөлбөрийнхөө зорилт болгон дэвшүүлсэн байдаг байна. Бага ангийн монгол хэлний хөтөлбөрийн зорилго ч энэ чиглэлийг үзэл баримтлалдаа тусгаж байгаа билээ.
Агуулгыг судлах явцад хүүхдийн унших арга барил, бичиж найруулах арга барил эзэмшихийг гол зорилгоо болгосон тул хичээлийг чиглүүлж байгаа багш нар мэдлэг мэдээллийг ойлголтын хэмжээнд тулган заах биш хөтөлбөрийн чадварын хүрээнд буюу тодорхой үйл ажиллагаа хийнгээ зөв бичгийн дүрмээс...
There are no comments on this title.