Бага ангийн багшийн гарын авлага Хян. Н.Жадамба
Material type:
- 978-9996-259-84-5
- 21 372'071 Б121
Item type | Current library | Call number | Status | Date due | Barcode | Item holds | |
---|---|---|---|---|---|---|---|
Ном, сурах бичиг | МУБИС БС номын сан Үнд. /БС | 372'071 Б121 (Browse shelf(Opens below)) | Available | BAMS448 |
Browsing МУБИС БС номын сан shelves, Shelving location: Үнд. /БС Close shelf browser (Hides shelf browser)
Япон Улсын Боловсрол, Соёл, Шинжпэх ухаан, Технологийн Яамны санхүүжилтээр 2010 оны 12 дугаар сараас 2012 оны 04 дүгээр сар хүртлэх хугацаанд “Мэдээлэл харилцааны технологи (МХТ) боловсролд” хэмээх төсөл хэрэгжиж үр дүнд нь сургалтын 12 VCD, “Бага ангийн багшийн гарын авлага” ном 2-ыг тус тус бэлтгэн боловсруулж нийт сургууль багш нарын хүртээл болгосон. Энэхүү төслийн агуулгын чиглэл бүхий “Бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төсөл 2012-2017 онд Япон улсын хамтын ажиллагааны JICA байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байна. Эдгээр төслийг Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) хариуцан гүйцэтгэсэн болно.
Сүулчийн төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу сургалтын цахим хэрэглэгдэхүүн (VCD, DVD) боловсруулан ашиглах асуудлаар үндэсний хэмжээний сургалт зохион байгуулж, оролцогсдыг гарын авлагаар хангаж, улмаар сургалтын цахим хэрэглэгдэхүүний зохиомжийн уралдааныг улсын хэмжээнд зарласан. Багш нарыг уралдаанд жигд оролцуулахын тулд тусгайлан бэлтгэсэн гарын авлага (сургалт, семинарын зөвлөмж, 2012 он)-ын агуулгаар нийслэл болон бүх аймагт сургалт семинар зохион байгуулж, сургалтын цахим хэрэглэгдэхүүний зохиомжийн уралдааны удирдамж, холбогдох гарын авлагаар хангасан. Уралдааныг улсын хэмжээнд 5 бүс болгон 3 үе шаттайгаар зохион байгуулан дүгнэхэд тус тусын бүсээсээ Ховд, Баянхонгор, Булган, Хэнтий аймаг, нийслэлээс Сонгинохайрхан дүүрэг шалгарч, төслийн цаашдын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг хүлээсэн болно. Үүнд: бүс тус бүр 36, нийт 180 багшийн бүрэлдэхүүн бүхий төслийн орон нутгийн баг байгуулж, баг тус бүр бага ангийн багш нарт зориулсан 6 төрлийн сургалтын цахим хэрэглэгдэхүүн (VCD, DVD)-ийг монгол хэл, математик, дүрслэх урлаг технологи, хүн байгаль, хүн нийгэм, харилцаа, дуу хөгжим, биен тамир гэсэн бага боловсролын 8 хичээлээс сонгон авч нийт 30 ширхэг VCD, DVD-ийгбэлтгэн, мөн үүнийхээ агуулгатай уялдсан бага ангийн багшийн гарын авлага хэмээх номын эх бэлтгэх ажпыг хариуцан гүйцэтгэхээр болж энэхүү ажлаа 2013 оноос эхэлсэн юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд:
Нэгдүгээрт, төслийн орон нутгийн багийг видео камер, микрофон, гэрэл, проектор, ДЭЛГЭЦ зэрэг нэн шаардлагатай тоног…
Монгол хэл
Математик
Дүрслэх урлаг
Хүн байгаль
Хүн нийгэм
Биеийн тамир
Дуу хөгжим
Харилцаа
There are no comments on this title.