Будант жилүүдийн эмгэнэл буюу Лувсанцэрэнгийн Цэнд Ред. С.Туяа

By: Contributor(s): Material type: TextTextLanguage: Mongolian Series: 2Description: 236х. 25смISBN:
  • 978-9919-24-130-8
Subject(s): DDC classification:
  • 21 923 П915
Contents:
Л.Цэнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Охиндий хэмээх ус, ургамал жигдэрсэн нутагт төрж өсчээ. Орхон-Сэлэнгийн бэлчир Охь хөндий болохоор ард түмэн ингэж нэрлэсэн хэрэг. Засаг захиргааны хувьд Шаамар хэмээх энэ нутагт монгол улсын түүхэнд холбогдох олон чухал үйл явдал болж байсан билээ. Цэндийг төрж байх үед газар нутгийн сайханд нь уу, газар зүйн байршилд нь уу алин боловч гаднаас ирсэн наймаачин болоод доншуур хятадууд энэ нутагт ирж суурьших нь эрс ихсэж, ард олныг аалзны тор мэт өрийн сүлжээнд татан оруулж байсныг түүхийн шарлан буй хуудас өгүүлдэг. Бас хойд хөршид болж байсан үймээн самууны хөлөөс дайжсан орос, буриадууд нүүн ирж, үржил шимтэй газраар тариа будаа тарин, лагс дүнзэн байшин саваа барин нутагшиж байсан үе. Бас хятадын гамин цэрэг хар ялаа мэт арзаганаж, дээр нь нутгаасаа элдэн хөөгдсөн цагаан орос дээрэмчдийн хөлд нутгийн олон сандарч Орхон, Сэлэнгийн булан тохойгоор нуугдан бүгэж байсан цаг. Мөн харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө зориг шулуудан зэвсэгт тэмцлийн замд орсон партизан цэргүүд энэ нутгаар их үйл хэргийнхээ үрийг тарьж явсан цаг аа. Чухам Охиндий хэмээх энэ газар эрх чөлөө, эрх тусгаар амьдралын төлөө санаа шулуудсан монгол эрчүүд хуран цуглаж, хятадын мэргэжлийн цэрэг армийн эсрэг сөрөн босож, Монгол ардын журамт цэргийн түүхэнд Шаамарын шар тохойн хэмээн нэрлэгддэг анхны тулаан хийж байсныг уншигч Та санаж байгаа буйзаа. Ийм л нутагт Цэнд хар борогхон амьдралтай, мал хөрөнгө гээд гайхуулах юмгүй Тогтохын Чүлтэмийн 4 дэх хүүхэд болон мэндэлсэн ажгуу. Түүний аав Лувсанцэрэн хэмээх сахилын нэртэй Тогтохын Чүлтэм 1883 оны харагчин хонин жил Түшээт хан аймгийн Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошууны Хүйн долоон худаг гэдэг газар буюу одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Тогтохын хүү болон төржээ...
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)

Л.Цэнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Охиндий хэмээх ус, ургамал жигдэрсэн нутагт төрж өсчээ. Орхон-Сэлэнгийн бэлчир Охь хөндий болохоор ард түмэн ингэж нэрлэсэн хэрэг. Засаг захиргааны хувьд Шаамар хэмээх энэ нутагт монгол улсын түүхэнд холбогдох олон чухал үйл явдал болж байсан билээ.
Цэндийг төрж байх үед газар нутгийн сайханд нь уу, газар зүйн байршилд нь уу алин боловч гаднаас ирсэн наймаачин болоод доншуур хятадууд энэ нутагт ирж суурьших нь эрс ихсэж, ард олныг аалзны тор мэт өрийн сүлжээнд татан оруулж байсныг түүхийн шарлан буй хуудас өгүүлдэг. Бас хойд хөршид болж байсан үймээн самууны хөлөөс дайжсан орос, буриадууд нүүн ирж, үржил шимтэй газраар тариа будаа тарин, лагс дүнзэн байшин саваа барин нутагшиж байсан үе. Бас хятадын гамин цэрэг хар ялаа мэт арзаганаж, дээр нь нутгаасаа элдэн хөөгдсөн цагаан орос дээрэмчдийн хөлд нутгийн олон сандарч Орхон, Сэлэнгийн булан тохойгоор нуугдан бүгэж байсан цаг. Мөн харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө зориг шулуудан зэвсэгт тэмцлийн замд орсон партизан цэргүүд энэ нутгаар их үйл хэргийнхээ үрийг тарьж явсан цаг аа. Чухам Охиндий хэмээх энэ газар эрх чөлөө, эрх тусгаар амьдралын төлөө санаа шулуудсан монгол эрчүүд хуран цуглаж, хятадын мэргэжлийн цэрэг армийн эсрэг сөрөн босож, Монгол ардын журамт цэргийн түүхэнд Шаамарын шар тохойн хэмээн нэрлэгддэг анхны тулаан хийж байсныг уншигч Та санаж байгаа буйзаа.
Ийм л нутагт Цэнд хар борогхон амьдралтай, мал хөрөнгө гээд гайхуулах юмгүй Тогтохын Чүлтэмийн 4 дэх хүүхэд болон мэндэлсэн ажгуу. Түүний аав Лувсанцэрэн хэмээх сахилын нэртэй Тогтохын Чүлтэм 1883 оны харагчин хонин жил Түшээт хан аймгийн Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошууны Хүйн долоон худаг гэдэг газар буюу одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Тогтохын хүү болон төржээ...

There are no comments on this title.

to post a comment.
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077