Дэлхийн тайзны урлагийн хураангуй түүх Орос хэлнээс орч. Н.Пүрэвдагва, Ж.Оюундарь, Ш.Мөнхтуяа, Ц.Саруултуяа, Ц.Төмөрхуяг, С.Сарангэрэл; Ред. Н.Пүрэвдагва

By: Contributor(s): Material type: TextTextLanguage: Mongolian УБ. 2018Description: 316х. 24.5смISBN:
  • 978-99978-60-62-0
Subject(s): DDC classification:
  • 21 792 С482
Contents:
Театрын түүхийг нэн эртний хэмээх цаг үеэс, тодруулбал Грекийн суут хүмүүн Гомерийн амьдарч байсан цаг үетэй холбон авч үздэг. Тзр үед хүн ардын дунд бурхан тэнгэр Дионист зориулсан тахилга өргөлийн ёслолын ажиллагаа театр хэмээх олныг хамарсан ажиллагааны сэдэл-эх суурь болсон юм. Харин энэ цаг үеэс арай хожуу буюу м.э.ө Ү зууны үеийн боолын эзэнт гүрний үеийн хамгийн дэвшилтэт улс гэж үзэгддэг ардчилсан Афинд эртний грекийн театр буюу тайзны урлаг эрчимтэй хөгжсөн байдаг. Харин Ромын театр үүнээс нэлээд хожуу буюу м.э.ө III-II зуунд буй болжээ. Эртний Ромын үеийн тайзны урлагт тухайн үеийн боолын нийгмийн ангийн харилцаа тод туссан байдаг. Нийгмийн харилиааны түүхэн ийм нөхцөлд тайзны урлаг эмгэнэлт төрөл зүйл хийгээд зориг баатарлаг явдлын тухай нийтлэг байдлаа алдаж, инээдмийн төрөл зүйлд элэглэл голлож байв. Ромын театрын түүхийн төгсгөл үед эдгээр чиглэл мөн чанараа бүрэн алдаж, ард олны анхаарлыг амьдрал ахуйн явдлаас холдуулахыг эрхэмлэсэн нүд хуурсан тансаглал, хий аяглал, дохио зангаагаар дүүрч байв. Эртний Европын өргөн уудам газар нутагт олон овог аймгийн ахуй соёл нутаг нутагтаа л зэрэгцэн оршиж, хөгжиж байв. Английн соёл иргэншилийн I мянганд ийм л байсан. Энд друид хэмээх бусдаасаа түлхүү боловсролтой, нийгмийн нэгэн бүлгийнхэн нийтийг хамарсан баяр наадам, шашны зан үйл элбэг хийдэг байв. Энэ үеийн театрчилсан ажиллагаа Грект зохиогддог байсан вакха, элевсин; Египтэд зохиогдцог байсан Исид, Осирис зэрэг шүтлэг бишрэлийн зан үйлтэй нэн ойролцоо байсан. Друидуудын дунд нэр хүндтэй байсан нэг дэг сургуулийг бардуудын сургууль гэдэг байсан бөгөөд суралцагчид нь хөх өнгийн ижил хувцас өмсөж бусдаасаа ялгардаг байжээ. Энд суралцан төгсөгчдийн зайлшгүй эзэмших ёстой эрдэмд ирландын хуучны морин ятга дээр тоглож сурах явдал байсан байдаг. Друидуудын эгнээнд дэвшин элсэхийн тулд хөгжмийн зэмсэг сайн эзэмшсэн. сайхан дуулдаг, сонсголтой, шүлэг найраг мэддэг байх ёстой байжээ. Друидууд Британийн олон түмний дунд хүмүүний сэтгэл мөнх байдаг, нэгээс нөгөөд шилждэг, үхсэн хүн ямар нэг хэмжээгээр сэргэн босдог тухай ухуулан номлож байв. Друидуудын өгүүлдэг нэг номлол ёсоор нарны бурхан Ху алагдаж, шидэт хэд хэдэн хувирал өөрчлөлт, зан үйл хийж дахин мэндэлсэн. Ер нь энэ бүлгийн гишүүн болж амьдралаа зориулъя гэж зорьж бэйгаа хүн эхлээд амиа алдаж дараа нь дахин амилж байгаа нарны бурханы замыг туулах ёслол хийсэн байхыг номлодог...
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Call number Status Date due Barcode Item holds
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Үнд. фонд /Төв 792 С482 (Browse shelf(Opens below)) Available BAM28076
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Үнд. фонд /Төв 792 С482 (Browse shelf(Opens below)) Available BAM28077
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Үнд. фонд /Төв 792 С482 (Browse shelf(Opens below)) Available BAM28078
Total holds: 0

Театрын түүхийг нэн эртний хэмээх цаг үеэс, тодруулбал Грекийн суут хүмүүн Гомерийн амьдарч байсан цаг үетэй холбон авч үздэг. Тзр үед хүн ардын дунд бурхан тэнгэр Дионист зориулсан тахилга өргөлийн ёслолын ажиллагаа театр хэмээх олныг хамарсан ажиллагааны сэдэл-эх суурь болсон юм. Харин энэ цаг үеэс арай хожуу буюу м.э.ө Ү зууны үеийн боолын эзэнт гүрний үеийн хамгийн дэвшилтэт улс гэж үзэгддэг ардчилсан Афинд эртний грекийн театр буюу тайзны урлаг эрчимтэй хөгжсөн байдаг.
Харин Ромын театр үүнээс нэлээд хожуу буюу м.э.ө III-II зуунд буй болжээ. Эртний Ромын үеийн тайзны урлагт тухайн үеийн боолын нийгмийн ангийн харилцаа тод туссан байдаг. Нийгмийн харилиааны түүхэн ийм нөхцөлд тайзны урлаг эмгэнэлт төрөл зүйл хийгээд зориг баатарлаг явдлын тухай нийтлэг байдлаа алдаж, инээдмийн төрөл зүйлд элэглэл голлож байв. Ромын театрын түүхийн төгсгөл үед эдгээр чиглэл мөн чанараа бүрэн алдаж, ард олны анхаарлыг амьдрал ахуйн явдлаас холдуулахыг эрхэмлэсэн нүд хуурсан тансаглал, хий аяглал, дохио зангаагаар дүүрч байв.
Эртний Европын өргөн уудам газар нутагт олон овог аймгийн ахуй соёл нутаг нутагтаа л зэрэгцэн оршиж, хөгжиж байв. Английн соёл иргэншилийн I мянганд ийм л байсан. Энд друид хэмээх бусдаасаа түлхүү боловсролтой, нийгмийн нэгэн бүлгийнхэн нийтийг хамарсан баяр наадам, шашны зан үйл элбэг хийдэг байв. Энэ үеийн театрчилсан ажиллагаа Грект зохиогддог байсан вакха, элевсин; Египтэд зохиогдцог байсан Исид, Осирис зэрэг шүтлэг бишрэлийн зан үйлтэй нэн ойролцоо байсан.
Друидуудын дунд нэр хүндтэй байсан нэг дэг сургуулийг бардуудын сургууль гэдэг байсан бөгөөд суралцагчид нь хөх өнгийн ижил хувцас өмсөж бусдаасаа ялгардаг байжээ. Энд суралцан төгсөгчдийн зайлшгүй эзэмших ёстой эрдэмд ирландын хуучны морин ятга дээр тоглож сурах явдал байсан байдаг. Друидуудын эгнээнд дэвшин элсэхийн тулд хөгжмийн зэмсэг сайн эзэмшсэн. сайхан дуулдаг, сонсголтой, шүлэг найраг мэддэг байх ёстой байжээ. Друидууд Британийн олон түмний дунд хүмүүний сэтгэл мөнх байдаг, нэгээс нөгөөд шилждэг, үхсэн хүн ямар нэг хэмжээгээр сэргэн босдог тухай ухуулан номлож байв. Друидуудын өгүүлдэг нэг номлол ёсоор нарны бурхан Ху алагдаж, шидэт хэд хэдэн хувирал өөрчлөлт, зан үйл хийж дахин мэндэлсэн. Ер нь энэ бүлгийн гишүүн болж амьдралаа зориулъя гэж зорьж бэйгаа хүн эхлээд амиа алдаж дараа нь дахин амилж байгаа нарны бурханы замыг туулах ёслол хийсэн байхыг номлодог...

There are no comments on this title.

to post a comment.
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077