Монгол ардын түмэн оньсого: Цуврал 1

Contributor(s): Material type: TextTextLanguage: Mongolian Series: ; 1Publication details: 2013 Улаанбаатар Мөнхийн үсэг ХХКEdition: 2Description: 382х. 25.5 смSubject(s): DDC classification:
  • 21 398 Ө-74
Contents:
Эрдэмтэн зохиолч Л.Түдэв “Сүнс сүлд” товхимолдоо: "Хэдэн түмэн оньсого зохиож түүнийгээ таалгаж, тааж улмаар ухаанаа задалдаг нүүдэлч малчин монголчуудын өвөрмөц нэгэн соёл өнөөг хүртэл хадгалагдсаар ирлээ. Элдэв дасгал сургууль хийж биеэ чийрэгжүүлдэг шиг оньсого таалцаж ухаанаа чийрэгжүүлдэг уламжлалтай монголчуудад оньсогогүй юм үгүйчлэн таагдашгүй оньсого ч гэж үгүй байлаа” гэжээ. Үнэхээр монголчуудын зохиосон оньсогод багтаагүй зүйл байгаль, ертөнц, хүн, нийгмийн амьдралаас олоход бэрхтэй. Тэр бүрийн учир шалтгаан, уг гарал, утга агуулгыг далд үтгат үгээр оньсоголон илэрхийлсэн нь яах аргагүй монгол түмний оюун билгийн нэгэн гайхамшиг амжилт, оюуных нь сод бүтээл гэж үнэлэхээс аргагүй. Монгол ардын оньсого нь хүний сэтгэхүйн үйлдэлүүд (зүйрлэх, жиших, харьцуулах, ангилах, адилтгах, сөргүүлэх, ерөнхийлэх, тодорхойлох, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, хийсвэрлэх гм) — ийг төлөвшүүлэх, түргэн бодож сэтгэх. оюуны үйлийг хөгжүүлдэг аман зохиолын онцгой нэгэн төрөл мөн. Оньсого нь хүүхдийн оюун ухааныг задлан хөгжүүлэх тул сургалтын чухал хэрэглүүр болох ба оньсого таалцаж оюуны хурд хүчээ сорьдог нь монголчуудын дунд тогтсон хэв заншил болно. Оньсого хэлж мэдэхгүй юм уу тааж чадахгүй хүнийг баалах, үгээр гартаах (ичээх) зэргээр оньсого худалдах үг хэлдэг заншил бас бий. Энэ нь ой ухаандаа тогтоосон юмгүй, оюуны хүч сул хүнийг ёжлон шүүмжилсэн төдийгүй цаанаа хүүхдэд аль болох олон оньсого мэдүүлэх, таалгах гэсэн зориулалтай юм. Хэн олон оньсого мэдэж, тааж чадна тэр чинээгээр тухайн хүний оюун ухаан хөгжиж байна гэсэн үг. Монгол оньсогын төрөл зүйл, агуулга. хэлбэр, өв сан хичнээн баян болох нь эрдэмтэн Ц.Өлзийхутагийн түүвэрлэн эмхтгэсэн “Түмэн оньсого” бүтээлээс харагдана. Байгалийн аймаг Амьтны аймаг Хүний нийгэмлэгийн аймаг Хүний үйл ажиллагаа
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Call number Status Date due Barcode Item holds
Ном, сурах бичиг МУБИС БС номын сан Үнд. /БС 398 Ө-74 (Browse shelf(Opens below)) Available BAMS464
Ном, сурах бичиг МУБИС БС номын сан Үнд. /БС 398 Ө-74 (Browse shelf(Opens below)) Available B7233-1
Total holds: 0

Эрдэмтэн зохиолч Л.Түдэв “Сүнс сүлд” товхимолдоо: "Хэдэн түмэн оньсого зохиож түүнийгээ таалгаж, тааж улмаар ухаанаа задалдаг нүүдэлч малчин монголчуудын өвөрмөц нэгэн соёл өнөөг хүртэл хадгалагдсаар ирлээ. Элдэв дасгал сургууль хийж биеэ чийрэгжүүлдэг шиг оньсого таалцаж ухаанаа чийрэгжүүлдэг уламжлалтай монголчуудад оньсогогүй юм үгүйчлэн таагдашгүй оньсого ч гэж үгүй байлаа” гэжээ.
Үнэхээр монголчуудын зохиосон оньсогод багтаагүй зүйл байгаль, ертөнц, хүн, нийгмийн амьдралаас олоход бэрхтэй. Тэр бүрийн учир шалтгаан, уг гарал, утга агуулгыг далд үтгат үгээр оньсоголон илэрхийлсэн нь яах аргагүй монгол түмний оюун билгийн нэгэн гайхамшиг амжилт, оюуных нь сод бүтээл гэж үнэлэхээс аргагүй.
Монгол ардын оньсого нь хүний сэтгэхүйн үйлдэлүүд (зүйрлэх, жиших, харьцуулах, ангилах, адилтгах, сөргүүлэх, ерөнхийлэх, тодорхойлох, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, хийсвэрлэх гм) — ийг төлөвшүүлэх, түргэн бодож сэтгэх. оюуны үйлийг хөгжүүлдэг аман зохиолын онцгой нэгэн төрөл мөн.
Оньсого нь хүүхдийн оюун ухааныг задлан хөгжүүлэх тул сургалтын чухал хэрэглүүр болох ба оньсого таалцаж оюуны хурд хүчээ сорьдог нь монголчуудын дунд тогтсон хэв заншил болно. Оньсого хэлж мэдэхгүй юм уу тааж чадахгүй хүнийг баалах, үгээр гартаах (ичээх) зэргээр оньсого худалдах үг хэлдэг заншил бас бий. Энэ нь ой ухаандаа тогтоосон юмгүй, оюуны хүч сул хүнийг ёжлон шүүмжилсэн төдийгүй цаанаа хүүхдэд аль болох олон оньсого мэдүүлэх, таалгах гэсэн зориулалтай юм. Хэн олон оньсого мэдэж, тааж чадна тэр чинээгээр тухайн хүний оюун ухаан хөгжиж байна гэсэн үг.
Монгол оньсогын төрөл зүйл, агуулга. хэлбэр, өв сан хичнээн баян болох нь эрдэмтэн Ц.Өлзийхутагийн түүвэрлэн эмхтгэсэн “Түмэн оньсого” бүтээлээс харагдана.
Байгалийн аймаг Амьтны аймаг Хүний нийгэмлэгийн аймаг Хүний үйл ажиллагаа

There are no comments on this title.

to post a comment.
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077