840
М 25
Марсэль Паустын
          Алдуул цагийн эрэлд Сувааны зүг Тэргүүн дэвтэр Орч.Л. Алтангэрэл, Ред.Г. Аюурзана Бүх цаг үеийн шилдэг туурвил .- УБ, 2020 .- 510х., 20см. -ISBN 978-9919-20-326-9 .: 25000
- Б.1
- Роман уншихад хүнд бөгөөд маш яруу тансаг мэдрэмжээр бичигдсэн учраас эхний хэдэн хуудсыг сөхөжхараад хойш тавьчихсан хүмүүс амьдралаас тасраад явчихсан уянгын бодрол мэтээр ойлгодог. Гэвч тийм биш ээ. Францын уран зохиолд ямагт чухал сэдэв байсаар ирсэн нийгмийн ёс суртахууныг соригч механизм - мөнгөний хаанчлал Прүстийн баатруудыг ч мөн тойроогүй нь өнгөн дээрээ импрессионист, натуралист, заримдаа Монтэнийг санагдуулсан скептик маягийн энэ зохиолыг хааяа Бальзакыг санагдуулам реалист болгочихдог. Бодлынхоо урсгалыг зогсоож бариад зурсан биш, харин урсгал дунд нь даган хөвж бичсэний; зохиогчийн эргэн тойрон дахь үнэн амьдрал ч мөн тусгалаа олсны мөн чанар тэр юм. Дотоод сэтгэлийн хүчирхэг монологууд, ой санамжаа тэмтэрсэн мөнөөх бодлын урсгалууд нь зохиогчийн хувийн амьдралаас урган гарсан бүхий л үйл явдлаас цаг хугацаа хэмээх ойлголтыг бүрмөсөн арчиж, өнгөрсөн одоо хоёрын зааг ялгааг үгүйсгэчих шиг сэтгэгдэл төрүүлэгч энэ романыг “хүүрнэл яруу найраг” хэмээдгийн учрыг ч уншигч та мөдхөн мэдрэх биз ээ.

Роман уншихад хүнд бөгөөд маш яруу тансаг мэдрэмжээр бичигдсэн учраас эхний хэдэн хуудсыг сөхөжхараад хойш тавьчихсан хүмүүс амьдралаас тасраад явчихсан уянгын бодрол мэтээр ойлгодог. Гэвч тийм биш ээ. Францын уран зохиолд ямагт чухал сэдэв байсаар ирсэн нийгмийн ёс суртахууныг соригч механизм - мөнгөний хаанчлал Прүстийн баатруудыг ч мөн тойроогүй нь өнгөн дээрээ импрессионист, натуралист, заримдаа Монтэнийг санагдуулсан скептик маягийн энэ зохиолыг хааяа Бальзакыг санагдуулам реалист болгочихдог. Бодлынхоо урсгалыг зогсоож бариад зурсан биш, харин урсгал дунд нь даган хөвж бичсэний; зохиогчийн эргэн тойрон дахь үнэн амьдрал ч мөн тусгалаа олсны мөн чанар тэр юм. Дотоод сэтгэлийн хүчирхэг монологууд, ой санамжаа тэмтэрсэн мөнөөх бодлын урсгалууд нь зохиогчийн хувийн амьдралаас урган гарсан бүхий л үйл явдлаас цаг хугацаа хэмээх ойлголтыг бүрмөсөн арчиж, өнгөрсөн одоо хоёрын зааг ялгааг үгүйсгэчих шиг сэтгэгдэл төрүүлэгч энэ романыг “хүүрнэл яруу найраг” хэмээдгийн учрыг ч уншигч та мөдхөн мэдрэх биз ээ.

НХУС

Францын уран зохиол Европын уран зохиол

840 / М 25