924.4 942
Г 95
Гэрэлбадрах Ж. Дуутын
Дунд үеийн монголчуудын нэр хоч цол VIII-XII зуун
Эрхл. Ц. Цэрэндорж
The names, nicknames and titles of the mongols of medieval period (VIII-XII centuries)
.- УБ.: Адмон принт ХХК, 2020
.- 167х., 25см.
-ISBN 978-9919-20-953-7 .: 5000
- Дундад эртний үеийн монголчуудыг маш ерөнхий байдлаар Монгол, Татар гэж нэрийддэг байв. Монгол гэвэл Татарыг, Татар гэвэл Монголыг ойлгоно. Монгол, Татар хэмээх нэрс Их Нирун буюу Жужан улсын үед анх үүсэн бий болжээ. Г. Сүхбаатар авгайн судлан тогтоосноор жужанчуудын анхны толгойлогч мухар буюу эрх мэдэлгүй гэсэн утгатай Мугулюй гэх удирдагчийн нэрээс Монгол нэр үүдэлтэй бол, Татар нь мөн Жужан улсын Датань хааны нэрээс үүсч, аандаа угсаатны нэр болон хувирсан байна. Ер нь Монгол нэрийн талаар 40 гаруй тайлбар буйг түүхч А. Пунсаг авгай нягтлан бүртгэсэн байдаг. Татар нэрийн талаар цөөн хэдий ч тайлбар бий.
Дарлигин монголчууд бол дорно зүг Эргүнэ гүнд зугтан одсон Монголын ноёлох Хиян, Нукуз хоёр аймгаас үүсэн салбарласан овог аймгуудын нэгдэл юм. Ниругун монголчууд бол Добу мэргэний Алан гоо хатны сүүлд төрүүлсэн хөвүүдээс гарсан овог аймгууд билээ. Татар нь түрэгүүдэд шахагдан нутгийнхаа зүүн хэсэг Хөлөн болон Буйр нуурын сав газраар нутаглах болсон язгуур монголчуудын нэг хэсэг ажээ. Найман, Хэрэйд, Мэргид, Онгуд зэрэг аймгууд нь Түрэг, Уйгурын эрхшээлд байсан Жужаны аймгуудын хойчис байна.
Дундад эртний үеийн монголчуудын хоч нэр олон төрөл бөгөөд төр улс байгуулагдахын өмнөх овог аймгийн зохион байгуулалтад байх үед бараг бүхэл бүтэн тогтолцоо болсон байв. Харин цол, хэргэм бол төр улстай нягт холбоотой, түүний нэг эд хэсэг, илэрхийлэл болж байдаг. Гэхдээ улс байгуулагдахаас өмнө цол огт байгаагүй гэж ойлгож болохгүй юм. Овог аймгийн язгууртнууд цөөнгүй цол хэрэглэж байв.
Дундад эртний үеийн Монголын овог аймгуудын болон Монгол улсын (1130-1189) буюу түрүү төр улсын үед цол хэргэмийн эзлэх байр суурь бага, харин хоч нэр зонхилж байжээ. 1206 онд Чингис хааны байгуулсан Их Монгол улс бол төгөлдөржсөн төр улсын эхлэл болох агаад тэр үеэс төрийн үүрэг, зохион байгуулалт нарийсахыг дагаж цол олширч, эрх үүрэг нь тодорхой болж иржээ.
Номзүй х.161
Дундад эртний үеийн монголчуудыг маш ерөнхий байдлаар Монгол, Татар гэж нэрийддэг байв. Монгол гэвэл Татарыг, Татар гэвэл Монголыг ойлгоно. Монгол, Татар хэмээх нэрс Их Нирун буюу Жужан улсын үед анх үүсэн бий болжээ. Г. Сүхбаатар авгайн судлан тогтоосноор жужанчуудын анхны толгойлогч мухар буюу эрх мэдэлгүй гэсэн утгатай Мугулюй гэх удирдагчийн нэрээс Монгол нэр үүдэлтэй бол, Татар нь мөн Жужан улсын Датань хааны нэрээс үүсч, аандаа угсаатны нэр болон хувирсан байна. Ер нь Монгол нэрийн талаар 40 гаруй тайлбар буйг түүхч А. Пунсаг авгай нягтлан бүртгэсэн байдаг. Татар нэрийн талаар цөөн хэдий ч тайлбар бий.
Дарлигин монголчууд бол дорно зүг Эргүнэ гүнд зугтан одсон Монголын ноёлох Хиян, Нукуз хоёр аймгаас үүсэн салбарласан овог аймгуудын нэгдэл юм. Ниругун монголчууд бол Добу мэргэний Алан гоо хатны сүүлд төрүүлсэн хөвүүдээс гарсан овог аймгууд билээ. Татар нь түрэгүүдэд шахагдан нутгийнхаа зүүн хэсэг Хөлөн болон Буйр нуурын сав газраар нутаглах болсон язгуур монголчуудын нэг хэсэг ажээ. Найман, Хэрэйд, Мэргид, Онгуд зэрэг аймгууд нь Түрэг, Уйгурын эрхшээлд байсан Жужаны аймгуудын хойчис байна.
Дундад эртний үеийн монголчуудын хоч нэр олон төрөл бөгөөд төр улс байгуулагдахын өмнөх овог аймгийн зохион байгуулалтад байх үед бараг бүхэл бүтэн тогтолцоо болсон байв. Харин цол, хэргэм бол төр улстай нягт холбоотой, түүний нэг эд хэсэг, илэрхийлэл болж байдаг. Гэхдээ улс байгуулагдахаас өмнө цол огт байгаагүй гэж ойлгож болохгүй юм. Овог аймгийн язгууртнууд цөөнгүй цол хэрэглэж байв.
Дундад эртний үеийн Монголын овог аймгуудын болон Монгол улсын (1130-1189) буюу түрүү төр улсын үед цол хэргэмийн эзлэх байр суурь бага, харин хоч нэр зонхилж байжээ. 1206 онд Чингис хааны байгуулсан Их Монгол улс бол төгөлдөржсөн төр улсын эхлэл болох агаад тэр үеэс төрийн үүрэг, зохион байгуулалт нарийсахыг дагаж цол олширч, эрх үүрэг нь тодорхой болж иржээ.
Монголын овог, аймгуудын хүний нэр, хоч, цол
Монголын түрүү төр улсын үеийн хүний нэр, хоч, цол Монголын төгөлдөржсөн төр улсын үеийн хүний нэр, хоч, цол
Бэлэг хандив
Хүний нэрний тухай Монголчуудын нэрний түүх Монголчуудын эртний нэр
924.4 942 / Г 95