158.1
Л924
Лөундэз Лэйл
          Хүмүүстэй хэрхэн харилцах нь: Харилцааны амжилтад хүрэх 92 арга Орч. А.Хишигсүрэн; Хян. А.Нарантуяа .- Улаанбаатар.: Линограф, 2021 .- 317х., 20.5см. -ISBN 978-99978-848-6 .: 5000

Та юм юмтай хүмүүсийг хараад өөрийн эрхгүй бахдан биширч байсан уу? Эдгээр хүмүүс бизнес хурал дээр өөртөө нэн итгэлтэйгээр илтгэл тавьж, үдэшлэг дээр огт танихгүй хүмүүстэй хээв нэг ярилцаж чаддаг билээ. Тэд хамгийн сайхан ажил, хамгийн сайн хань, хамгийн чадалтай найзууд, дансандаа хамгийн их мөнгө, хамгийн гоё утасны дугааруудтай байдаг.
Алив байзнагтун! Тэдний олонх нь ухаан хийгээд боловсролоороо таныг гүйцэхгүй юм байна шүү дээ. Тэр ч атугай гадаад үзэмж нь таныхаас огтхон ч сайхан биш байна! Тэгээд тэд юутай юм бэ дээ? Өөрсдийг нь бусдаас онцгойруулдаг энэхүү чадвараа тэднийг удамшуулж авсан гэж заримхүмүүс боддог. Энэ бүхэн эцсийн эцэст найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа чадварлагаар харилцаж чаддаг гэх цорын ганц шалтгаантай л холбоотой байдаг ажээ.
Хэн ч бусдын дэмжлэггүйгээр ганцаараа цойлоод дээшээ гарч чадахгүй гэдгийг сайтар ойлгогтун. Үнэнийг хэлэхэд, юм юмтай хүмүүс он жилийи туршид олон зуун хүний зүрх сэтгэлийг уяраан өөртөө татаж чадсаныхаа улмаас тусламж, дэмжлэгийг нь аван сонгосон корпорацын эсвэл нийгмийн шатаараа өгсдөг нь юм.
Чухал хүн болох хүслээ биелэл болгох аргаа олж чадахгүй байгаачууд нь доод шатуудын нэг дээрээс хамгийн дээд шатан дээр буй эрхэмсэг хүмүүсийг өлийн ширтэнгээ бахдан биширч байдаг билээ. Том тоглогч өөртэй нь нөхөрлөхгүй, хайхрахгүй, бизнес хийхгүй байх ахул тэд түүнийг зиндаархуу эсвэл танил тал хардаг хэмээн гоморхдог... Үг ч дуугаралгүйгээр таалагдах арга замууд: Чухал хүн гэдгээ мэдүүлэх аравхан секунд байна.
Мэндэлсэнийхээ дараа юу хэлэх нь Чухал хүн шиг ярилцах Ямар ч хамт олны дунд өөрсдийнх нь хүн шиг байх. Тэд юуны тухай ярилцаад байна вэ. Нэг тэрэгний хоёр дугуйг шиг санагдуулах: Бид яагаад ийм адилхан юм вэ? Магтахын хүч чадлыг бялдуучлан тэнэглэхээс ангид ашиглах. Зүрх сэтгэл лүү нь шууд утасдах. Үдэшлэг дээр улс төрч шиг байхуй.

Бэлэг дурсгалын журмаар авсан

Харилцан яриа Биеийн хөдөлгөөний хэл

158.1 / Л924