111.85
Т727 2021
Туяачимэг, Т.
          Орчин үеийн гоо зүй : Гарын авлага / Т. Туяачимэг ; Редактор: Т. Нэмэхжаргал доктор, дэд профессор .- УБ.: МУБИС хэвлэх, 2021 .- 202 хуудастай, 20см. -ISBN 9789919255602

Гоо зүйн үүсэл хөгжил. Судлагдахууны онцлог Ф.Гегелийн Гоо зүйн лекцүүд. 1828 Буддын философи дахь гоо сайхны тухай ойлголт Гоо сайхны талаар субстантив асуудлууд, пост ферминист хандлагаар тайлбарлах нь

Их дээд сургуульд зориулсан гоо зүйн сурах бичиг, нэг сэдэвт бүтээлүүд уг судлагдахуунд хандахдаа түүх- философийн арга зүйгээр бичигдсэн байгааг зохиогч анзаарч энэхүү гарын авлагаа орчин үеийн гоо зүй гэж нэрлэв. Ийнхүү нэрлэсний учир нь нэгд, гоо зүйг судлахдаа гол төлөв өрнийн сэтгэлгээ суурьтай бөгөөд ойлголтын тодорхойлолт төвтэй байгааг нөхөн сайжруулах оролдлого хийж дорнын сэтгэлгээ, буддын философийн үзэл тайлбарыг нэмж оруулсан.
1. Гоо сайхан хэмээх ойлголтыг судлах явиад хүний өөртөө чиглэсэн (ихээхэн мөлжүүртэй) философи, шинжлэх ухаан, шашин, практик ур чадварыг нэг дор уядаг талбар бол Буддын гүн ухааны сургаал, номлол болж байлаа. Түүнчлэн энэ бүлгийг судлан бичих явцад монголчуудын гоо сайхны үзлийн талаар хөндөхгүй байх аргагүй байдаг боловч цаашид өргөн цар хүрээтэй, урт хугауааны судалгаа шаарддаг тул нэг дэд гарчигт багтаан бичив.
2. Шинэ юм бүхэн, удтал мартагдсан хуучин зүйл байдаг ёсоор гоо зүй дэх өрнийн сэттэлгээний үндсийг тавигч Германы сонгодог философич Ф.Гегелийн "Гоо зүйн лекиүүд" (1818), Lесtиres on Аеsthеtic 1818) бүтээлийг англи хэлнээс орчуулан бие даасан бүлэг болгон оруулсан.
3. Гоо зүйн судлагдахуун, гоо сайхан хэмээх ойлголтын талаарх асуултуудыг судлагдахуунд хамаарах орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны пост- феминист онол ашиглан тайлбар хийхийг оролдлоо.
4. Гоо зүйн аливаа судалгаа философид тулгуурлан судалгаа шинжилгээний сонгодог арга зүйн зарчим, аргаар хийгдсэн байдгийг орчин үеийн мэдээллийн их эриний уншигч, залуу судлаачдын сурах онплогт тохируулан сонирхлыг өдөөх, хэлэлиүүлэгт ашиглахаар прагматик өнгө аяс, пост-феминист арга зүйд үндэслэн бичиж, тайлбарлахаар зориглов.

МУБИС. НХУС

Гоо зүйн түүх Гоо зүйн хэлбэр

111.85 / Т727 2021