370
Т441           Тогтвортой хөгжлийн боловсрол: Боловсролын салбарын ажилтнуудад зориулсан гарын авлага Эмхт. Х.Цэцэгжаргал, Х.Отгонбаатар, Б.Лхамцэрэн, Г.Халиун; Хян. А.Цолмон, Р.Нямцэрэн .- УБ, 2017, .- 94х., Зураг, диаграмм 25см.. -ISBN 99978-2-978-8 .: 1500

XXI зуунд хүн төрөлхтний хөгжил нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны гэсэн гурван хүчин зүйлийн зохистой харилцааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлах боллоо. Тэгвэл тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь улс оронд дээрх гурван хүчин зүйлийн хөгжлийн нягт уялдаатай, тогтвортой тэнцвэрт байдлыг бий болгоход иргэн хүнд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх асуудал юм.
Энэхүү асуудлын талаар боловсролын салбарын ажилтнууд (багш, удирдах ажилтан, мэргэжилтэн ба бусад)-д зориулан "Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн дэмжлэгтэйгээр тус гарын авлагыг бэлтгэн гаргаж байна.
Гарын авлага нь үндсэн дөрвөн бүлгээс тогтоно. Эхний хоёр бүлэгт тогтвор- той хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ойлголт, Монгол улсын төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгжилтийн талаар бичсэн. Гуравдугаар бүлэгт тогтвортой хөгжлийн боловсролын цогц чадамжуудыг сурагчдад төлөвшүүлэхэд сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага боловсруулахад анхаарах хүчин зүйлсийн тухай өгүүлсэн байна. Мөн газар зүй, математик, химийн хичээлд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусгах, хэрэглэх боломжийн тухай өгүүлсэн. Дөрөвдүгээр бүлэгт хичээл хоорондын интеграцид тулгуурлан тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх нэгж хичээлийн хөтөлбөрийн жишээг “Оюутны хотхоны төлөвлөлт” сэдвээр боловсруулан бэлтгэсэн болно...


Бэлэг дурсгалын журмаар авсан

Тогтвортой боловсрол Багшлахуй Суралцахуй

370 / Т441