370'09
Б146           Багшийн сургууль түүхчилсэн товч толь А-Я : 1922-2017 95 жилийн ойд зориулав / Эмхэтгэсэн: Ч. Цэдэнбал, Б. Булган, Д. Энхцэцэг ; Редактор: Г. Бямбацэрэн, Т. Энхтуяа .- Улаанбаатар :: Батхийморь ХХК, 2017., .- 192 хуудастай ;, 24 см. -ISBN .: 5000
- МУБИС, (Багшийн Сургууль)

Бадрангуй Алдарт багшийн Сургууль

Багшийн сургуулийн түүхэн замнал бол улс эх орондоо шинэ цагийн эрдэм, соёлын үрийг цэцэглүүлж, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсийг манлайлагч орчин үеийн сэхээтэн, төрөл бүрийн мэргэжилтэн, багшлах боловсон хүчинг бэлтгэж ирсний бахдам яруу түүх юм.
Аливаа ойг тэмдэглэхийн гол учир нь туулсан замаа эргэн харж, бодитой үнэлж дүгнэн, түүнээс амьдралын их ухаарал, сургамж авч, цаашдын зорилтоо оновчтой тодорхойлон, урагшлан дэвшихэд оршдог билээ. Баялаг намтартай, эх сургуулийнхаа их түүхийг тасралтгүй үргэлжлүүлэн бичиж, түүнийг туршлага, бахархал, сургамжийн сан болгон ашиглаж явахыг чухалчилсан “Түүхчилсэп товч толь А-Я” бүтээлийг туурвисан Монгол улсын Гавьяат багш, доктор, профессор Ч.Цэдэнбал, доктор Б.Булган, доктор, дэд профессор Д.Энхцэцэг нартаа эрдмийн хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.
Эрдэм номын их оргил өөд түмэн олноо хөтөлсөн Бадрангуй алдарт Багшийн сургуулийн маань ариун цагаан мөр, угтах ирээдүйн зам нь шулуун дардан, мөнхөд гэрэлтэж байг...


Монгол (Кирилл)

Бэлэг дурсгалын журмаар авсан

370'09 / Б146