305.8'942
Б291
Барианжав, П. Авгас
          Мянгадын түүх / Зохиогч: П. Барианжав ; Редактор: На. Сүхбаатар ; Хянасан: Б. Энэрэл, Б. Оюунсүрэн - Нэмж засварласан II хэвлэл .- Улаанбаатар, 2021, .- 2 боть. Боть 1. (328 хуудастай), Боть 2. (328 хуудастай), Зурагтай, Хүснэгттэй 25 см. -ISBN 9789919243906 (Боть I) 978991924913 (Боть II)

Боть 1. Ном зүй (хуудас 321-328), Боть 2. Ном зүй (хуудас 325-328)

Боть 1. (XIII-XX зуун 30 аад он) Ховд аймгийн тухай өгүүлэх нь -- Мянгадын гарал үүсэл -- Манж чин улсын эрхшээлийн үеийн Мянгад хошуу /1711-1911/ -- Мянгад хошуу байгуулагдаж, Ховдод төвхнөсөн нь -- Мянгад нар Манжийн албанд зүтгэж эхэлсэн нь -- Богд хаант монгол улс ба ардын засгийн эхэн үеийн мянгад хошуу -- Мянгад нарын шашин шүтлэг ба мянгад хошуунд дацан хийд байгуулагдсан нь -- Ховдын мянгадын доторх овог, овгийн үүсэл -- Мянгадын хөхий уулын хошууны айл өрх, хүн ам, мал сүргийн 1925-1927 оны улсын тооллогын дүн ба Мянгадын отог, хошууны түүхэн хөгжлийн товчоон
Боть 2. (XX зуун 1931-2000 он) Ховд аймаг байгуулагдсаны холбогдох түүхийн зарим мэдээ баримт (1931-2000) -- Мянгад сум байгуулагдсан нь -- Зүүнтний алдаатай бодлогын хор уршгийг Мянгад сумынхан туулсан нь (1928-1940) -- Мянгад сумынхан эх орноо хамгаалахад хүчин зүтгэж, хувь нэмрээ оруулсан нь -- Дэлхийн II дайны ба дайны дараах үеийн мянгад сум -- Монгол Улсын тусгаар тогтнолын санал хураалт ба Мянгад сумынхан -- Мянгад сумынхан сонгуулийн сунгаанд -- Мянгад суманд эд хэрэглээний хоршоо, ардын үйлдвэрийн ба хөдөө аж ахуйн нэгдлүүд байгуулагдаж хөгжсөн нь (1924-1991)

Мянгадын нэгтгэсэн түүхийг бичихдээ Мянгадын түүхийн судалгаанд судлаачдаас тойрч гарсан орхигдуулсан, тодорхой биш олон асуудалд хариу өгөхийг хичээж түүх судлалд шинэ хэмээн хэлж болох олон санал дүгнэлт дэвшүүлсэн байна.
Мянгадууд одоо сууж буй нутагтаа аль зүгээс, ямар замаар нүүж ирсэн, нүүдлийн учир шалтгаан, оролцогчид, ахлагчдын тухай аман түүх, домог ярианд буй сэдвийг архивын баримтаар тодорхой болгосон,
- Монгол даяар тархсан Мянгад овгийг Их монгол улсын үеийн засаг захиргааны түмт, мянгат зэрэг засаг захиргааны нэрнээс үүсэлтэй овог, аймгийн нэрээр нэрлэгдсэн Зүүн монголчууд хэмээн үзэхийн хамт тухайлан судлаж буй Мянгад нь Ойрадын доторх Их мянган овог хожмын Их мянган аймагтай гарал үүслээрээ, холбогдож буй хэмээн үзэж сурвалжийн баримтаар тайлбарласан,
- Мянгадууд Хотогойд, Ойрадын дунд улс төрийн шалтгаанаар нааш цааш харьяалагдаж явсан улс төрийн замналыг түүхэн он дараалал алдагдахгүйгээр тодорхойлсон
- Манжийн үеийн Мянгадын улс төрийн түүх, тухайлбал Манжид захирагдсан, Ховдод нүүж ирсэн, нүүдлийн үеийн хүн амын тоо, захирч ирсэн ноёд, Манжаас тогтоосон засаг захиргаа, алба татвар, Манжийн болон Богд хаант Монгол улсын үеийн шашин соёл, сүм хийд, Мянгадын овгийн бүрдэл зэргийг уншигч, судлагч нарт ойлгомжтой бүтэц найруулгатайгаар судлан гаргажээ.



монгол кирил


Мянгадын түүх


Монгол--Түүх--XX зуун 1931-2000 он
Монгол--Түүх--XIII-XX зуун 30 аад

Ховдын түүх Баруун Монголын угсаатан судлал

305.8'942 / Б291