372.7
Б109 2024
Баасандорж, Ц. Урианхан
          Хүүхдийг шагайн тоглоомоор тоо тоолол, цээж бодлогод сургаж байсан уламжлал / Зохиогч. Урианхан Ц. Баасандорж ; Редактор: Д. Баттогтох .- Улаанбаатар : : Соёмбо принтинг ХХК, 2024., , copyright © Урианхан Ц.Баасандорж, .- 108 хуудастай :, зурагтай ; 20 см. -ISBN 9789919034559

Ном зүй (хуудас 105-106)

Тоо тоолол, Цээж бодлого -- Анхна шатны чадвар эзэмшүүлэх тоглоомууд -- Ахисан түвшний чадвар эзэмшүүлэх тоглоомууд

Энд сургуулийн өмнөх болон бага боловсролын математикийн хичээлийн судлах агуулгад багтдаг үндсэн айн нэг болох тоо тоолол, цээж бодлого, монголын уламжлалт сургалтын үндсэн арга болох цээж эрдэм, түүний ач холбогдлын талаар өгүүлсэн болно.
Түүнчлэн хүүхдэд тоо тоолол, цээж бодлогын талаар анхан шатны мэдлэг чадвар эзэмшүүлэх “шагай таалцах”, “лан эргүүлэх”, “алтан хумбарай”, “бумбарай хаях”, “хүлт найрах”, “жумбарай”, “хумбарай”, “багц”, “хүлтэш хүлтэгш/ найрах”, “арван хоёр морь найрах”, гурван морь босгох зэрэг 11 тоглоом, мөн боловсролын ахисан түвшний чадвар эзэмшүүлэх “цэен найм”, “зуут хаях”, “дөрвөн сүүеэр”, “цэглээдэх”, “таван шагай”, “мянгадах”, “зургаадах” зэрэг 7 тоглоом тус бүрийн зорилго, хэрэглэгдэхүүн, тоглох дүрэм, уг тоглоомоор хүүхдийг тоо тоолол, цээж бодлогод сургах арга зүй, тоглоомын ач холбогдол зэрэг асуудлын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн.
Иймд уг ном Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш нар, энэ мэргэжлээр суралцагчдын сурган хүмүүжүүлэх, судлан шинжлэх хийгээд сурч боловсрох үйлд бага ч атугай тус нэмэр болно гэж найдаж байна. Түүнчлэн энэхүү гарын авлагыг бага насны хүүхэдтэй эцэг эх, ач зээгээ асардаг эмээ өвөө болон хүүхдэд хайртай хүн бүхэнд зориулсан болно.


Монгол (Кирилл)


Сургалтын арга--Тоглоомын арга

372.7 / Б109 2024