155.4
Э-739
Эрдэнэчулуун, Д.
Хүүхдийг судлах арга зүй -1
.- Улаанбаатар: "Ган принт" ХХК, 2010,
.- 74х., 29см.
-ISBN .: 999296233Х
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль, (Сэтгэл судлалын тэнхим)
Анхаарал -- Шууд мэдрэн таних үйлүүд -- Ой тогтоолт -- Хийсвэрлэн таних үйлүүд -- Хүүхдийн оюун ухааны хөгжил
Өсөн нэмэгдэж буй өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээ шардлагын дагуу бүтээлч сэтгэлгээтэй, бие даан суралцах арга барил эзэмшсэн, өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа
нөхцөл байдлыг гярхай мэдэрч, зохицон ажиллан, тасралтгүй хөгжих чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах нь их, дээд сургуулиудын эрхэм зорилт билээ. Энэхүү зорилтыг амьдрал дээр хэрэгжүүлэх бодит алхам бол оюутан, суралцагчдад зориулсан бие даан ажиллах удирдамж зааварчилга, гарын авлага, сурах бичгийг олноор бэлтгэн гаргах нь тэдгээрийн хэрэглээ хүртээмжийг сайжруулах явдал юм.
Багш, сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэж байгаа сургуулиудын оюутан, суралцагчид сэтгэл судлалын хичээлийн хүрээнд зайлшгүй биечлэн бие даан хийх шаардлагатай судалгаа оношлогооны ажлууд, онолын мэдлэгээ бататган шалгах даалгаврууд, хүүхдийн танин мэдэх үйл ажиллагаа, харилцаа хандлагыг дасгалжуулан хөгжүүлэх дасгал
тоглоомууд, хүүхэд болон багш нарт зориулсан санамж зөвлөмжийгтухайн гарын авлагад тоймлон оруулахыг эрмэлзсэн болно.
Сэтгэцийн олон талт нарийн үзэгдлийг бодит байдал дээр туршин судалж тэдгээрийн зүй тогтлыгтанин мэдэх, сэтгэл судлалын хичээлээр олж авсан онолын мэдлэгээ эмхлэн
цэгцэлж гүнзгийрүүлэн бататгах семинар, багшлах ажлын суурь бэлтгэл болж өгдөг лабораторийн хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэхэд энэхүү гарын авлагын гол зорилго
чиглэгдэж байгаа юм.
Хүүхдийгсудалж, танихад шаардагдах оношлогооны жишигхэмжүүртэй, багш сурган хүмүүжүүлэгчид зайлшгүй эзэмшсэн байвал зохих энгийн арга зүйг сонгон оруулав.
Энэхүү гарын авлага нь Сэтгэл судлалын шинжлэх ухааныг онол болон хэрэглээний зохистой хослолоор эзэмшихэд дөхөмтэй агуулгыг сонгож оруулсан тул багш бэлтгэдэг
сургуулийн оюутан, хүүхэдтэй ажилладаг нийт сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнуудад зориулагдсан болно...
Худалдаж авсан
Хүүхэд Танин мэдэхүй Оюун ухаан
155.4 / Э-739