923
М35           В.Э.Мейерхольд 1874-1940: Өгүүлэл, захидал, хэлсэн үг, яриа Орос хэлнээс орч. Н.Пүрэвдагва, Ред. С.Туяа - 0 .- Улаанбаатар: , 2013, .- 560х, 20.5см.. -ISBN 978-9973-44304
- 0

Всеволод Эмильевич Мейерхольд герман гаралтай гэр бүлд 1874 оны (хуучин тооллын) 2 сарын 10-нд төрж, 1895 онд Пензийн II гимнази төгсөөд Москвагийн УИС- ийн хуулийн ангид элсжээ. Мейерхольдод их сургуулийн ахуй орчин сэтгэлийн ханамж өгч байгаагүй нь тухайн үед түүний бичиж байсан захидпаас тодорхой байдаг. Юутай ч тэрээр төдөлгүй урлагт хүч чадлаа бүрэн зориулахаар шийджээ. Мейерхольд 1895 оны 9 сарын 20-нд бичсэн нэгэн захидалдаа “Эндэхийн оюутнууд, бүгд биш юм гэхэд миний эргэлдэхэд хүрч байгаа тэр залуустай харьцахад сэтгэлийн таашаал эддэх юу ч байхгүй, харин ч бүр адгаж тэвчээр алдмаар байх юм” гэсэн бол 10 сарын 12-нд бичсэн өөр нэгэн захиандаа “Манай ангийнхан над огт таалагдахгүй байна... Ямар харьцаа, ямар ч нийтлэг сонирхол манай ангийнханд алга. Миний ажигласнаар хүмүүний нийтлэг хүсэл сонирхол төдийгүй найз нөхдийн, хэсэг бүлгийн гэж хэлэхээр ч зүйл алга...” хэмээн бичиж байснаас түүний толгойд ямар бодол эргэлдэж байсныг ойлгож болно.
...Их урлаг руу тэмүүлэх хүсэл сонирхол нь улам бүр тодорч эхэлнэ. Чухам ийм үедээ буюу 1896 оны 1 сарын 29-нд Урлаг, уран зохиолын нийгэмлэгийн тайзан дээр К.С.Станиславский найруулж, гол дүрийг нь бүтээсэн...


Худалдаж авсан

Намтар Тэмдэглэл Захидал

923 / М35