Аль ч ангийн биеийн тамирын теле хичээл нь 15 минутаас богино хугацаанд явагдсан. Энэ
нь хичээлээр өгч буй дасгал бүрийг 2-3 удаа үзүүлээд, сурагч уг дасгалыг биеэ даан хэдэн удаа
давтахыг зөвлөж байсантай холбоотой. Биеийн тамирын теле хичээлийн үр дүн нь зөвхөн хичээлийг
үзэж, дасгалыг дуурайн гүйцэтгэснээр хангагдах бус, теле хичээлээр судалсан дасгалуудыг долоо
хоногийн тодорхой өдрүүдэд тогтмол давтаж, спортоор хичээллэснээр хангагдах учиртай. Тиймээс
биеийн тамирын теле хичээлийг сурагч судалсан эсэхийг тодруулахдаа шаардлагатай сэдэв дээр
тухайн ангийн сурагчдын насны онцлогт тохирсон аргачлалыг ашиглахыг зөвлөж байна...
There are no comments on this title.