Монголын түүх бичлэг: 1-4 боть Ред. С.Чулуун

By: Material type: TextTextLanguage: Mongolian Series: Боть I: Удиртгал, эртнээс арван зургаадугаар зуун, Боть II: Арван долдугаар зуун, Боть III: Арван наймдугаар зуун, Боть IV: Арван есдүгээр зуунУБ. 2021Description: I боть 192х. II боть 196х. III боть 200х. IV боть192хISBN:
  • 978-9919-9524-7-1
Subject(s): DDC classification:
  • 21 951.7 Б387
Contents:
Аливаа нэгэн улс үндэстний түүхийг ард түмэн нь бүтээдэг бөгөөд харин түүхчид дэвтэрлэн бичиж шаштирлан үдэж хойч үедээ үлдээдэг байна. Тийн хүргэхдээ түүхэн цаг үе, түүхийн мэдлэгийн цар хүрээ, оршин буй нийгмийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдлаар бичих учир аливаа нэгэн улс гүрэн битгий хэл нэгэн улсын өөр өөр цаг үеийн түүхчдийн сэтгэлгээ, түүхийн судалгааны арга зүй, түүний бодит илрэл болсөн түүхийн зохиолууд ч харилцан адилгүй байх аж. Тиймээс тухайн ард түмний бүтээн бий болгосон түүхийн мэдлэг ухаан, түүх бичлэгийн зохиолууд, тэдгээрийг бичиглэн үлдээсэн түүхчид, түүхийн байгууллага, түүхэн үзэл санааны хөгжил, түүхийн судалгааны онол, арга зүйн чиг хандлагыг судлан шинждэг ТҮҮХ БИЧЛЭГ хэмээх түүхийн шинжлэх ухааны салбар бий болжээ. Монголын түүхийн шинжлэх ухааны нэгэн том салбар болох түүх бичлэгийн ухаан нь Монгол улсад бие даасан салбар болон хөгжиж эхэлсэн нь 1950-иад оны дунд үе бөгөөд тэр үеэс эдүгээ хүртэл монголчуудын түүх бичлэгийн уламжлал, хөгжлийг судлан шинжсэн нэгэн сэдэвт бүтээл болон эрдэм шинжилгээний өгүүлэл чамгүй нийтлэгдсэн байна. Тэдгээр бүтээлүүдийг үндсэнд нь хоёр хэсэгт ангилж болох бөгөөд нэгд, түүх бичлэгийн онолын үндсэн асуудлыг хөндөн судалсан бүтээл, хоёрт түүхэн нэгэн үе, үйл явдал, төрийн зүтгэлтний намтар түүхийг хэрхэн судалсан бүтээлийн судлал хэмээн ангилж болох юм. Манай орны тухайд хэдийгээр түүх бичлэгийн хэмээх тодотгол бүхий зохиолууд нэлээд нийтлэгдэх авч дээрх ангилалын хоёрдугаарт багтах зохиолууд нь олон аж. Энэ утгаараа түүх бичлэг сонирхон судлагчдад гарын авлага болохуйц түүх бичлэгийн онолын үндсэн асуудлыг тусган харуулсан, мөн монгол түүхчдийн түүхийг үзэх үзэл, бичиглэн хүргэх арга ухаан, бичлэгийн хэлбэр, дэг жаягийн тухай асуудалд анхаарлаа хандуулсан бүтээл цөөвтөр байна. Нөгөө талаар түүхийн шинжлэх ухааны судалгаа шинэ шатандаа гарч түүхэн үйл явдлын тухайд тоочин өгүүлэхээр хязгаарлах бус историзм, метатүүхийн онолын хүрээнд түүхэн үйл явдлын учир шалтгаан зүй тогтлыг ментальность буюу тухайн үеийн сэтгэлгээний түвшинд нь тайлбарлан таниулах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа өнөө үед монголчуудын түүх бичлэгийн уламжлалыг цаг үеийн түүхэн нөхцөл, сэтгэлгээний түвшинд судлан шинжиж бүдэг бүрхэг асуудалд хариулт өгөх нь нэн чухал юм. Монголын түүх бичлэгийн онолын үндсэн асуудлууд, тэрчлэн XVI зуун хүртэлх монголын түүх бичлэгийн судалгаа тодорхой байдлаар хийгдэж иржээ. Энэхүү судалгааг он дараалан өгүүлбэл дараах байдалтай байна.
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Call number Vol info Status Date due Barcode Item holds
Ном, сурах бичиг МУБИС Архангай (БС) номын сан Үнд. фонд /Архангай 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть I Available ABM21933
Ном, сурах бичиг МУБИС Архангай (БС) номын сан Үнд. фонд /Архангай 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть II Available ABM21934
Ном, сурах бичиг МУБИС Архангай (БС) номын сан Үнд. фонд /Архангай 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть III Available ABM21935
Ном, сурах бичиг МУБИС Архангай (БС) номын сан Үнд. фонд /Архангай 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть IV Available ABM21936
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Суд. танхим 1 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть I Available BAM28040
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Суд. танхим 1 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть I Available BAM28041
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Суд. танхим 1 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть II Available BAM28042
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Суд. танхим 1 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть II Available BAM28043
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Суд. танхим 1 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть III Available BAM28044
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Суд. танхим 1 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть III Available BAM28045
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Суд. танхим 1 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть IV Available BAM28046
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Суд. танхим 1 951.7 Б387 (Browse shelf(Opens below)) Боть IV Available BAM28047
Total holds: 0

Аливаа нэгэн улс үндэстний түүхийг ард түмэн нь бүтээдэг бөгөөд харин түүхчид дэвтэрлэн бичиж шаштирлан үдэж хойч үедээ үлдээдэг байна. Тийн хүргэхдээ түүхэн цаг үе, түүхийн мэдлэгийн цар хүрээ, оршин буй нийгмийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдлаар бичих учир аливаа нэгэн улс гүрэн битгий хэл нэгэн улсын өөр өөр цаг үеийн түүхчдийн сэтгэлгээ, түүхийн судалгааны арга зүй, түүний бодит илрэл болсөн түүхийн зохиолууд ч харилцан адилгүй байх аж.
Тиймээс тухайн ард түмний бүтээн бий болгосон түүхийн мэдлэг ухаан, түүх бичлэгийн зохиолууд, тэдгээрийг бичиглэн үлдээсэн түүхчид, түүхийн байгууллага, түүхэн үзэл санааны хөгжил, түүхийн судалгааны онол, арга зүйн чиг хандлагыг судлан шинждэг ТҮҮХ БИЧЛЭГ хэмээх түүхийн шинжлэх ухааны салбар бий болжээ.
Монголын түүхийн шинжлэх ухааны нэгэн том салбар болох түүх бичлэгийн ухаан нь Монгол улсад бие даасан салбар болон хөгжиж эхэлсэн нь 1950-иад оны дунд үе бөгөөд тэр үеэс эдүгээ хүртэл монголчуудын түүх бичлэгийн уламжлал, хөгжлийг судлан шинжсэн нэгэн сэдэвт бүтээл болон эрдэм шинжилгээний өгүүлэл чамгүй нийтлэгдсэн байна. Тэдгээр бүтээлүүдийг үндсэнд нь хоёр хэсэгт ангилж болох бөгөөд нэгд, түүх бичлэгийн онолын үндсэн асуудлыг хөндөн судалсан бүтээл, хоёрт түүхэн нэгэн үе, үйл явдал, төрийн зүтгэлтний намтар түүхийг хэрхэн судалсан бүтээлийн судлал хэмээн ангилж болох юм. Манай орны тухайд хэдийгээр түүх бичлэгийн хэмээх тодотгол бүхий зохиолууд нэлээд нийтлэгдэх авч дээрх ангилалын хоёрдугаарт багтах зохиолууд нь олон аж.
Энэ утгаараа түүх бичлэг сонирхон судлагчдад гарын авлага болохуйц түүх бичлэгийн онолын үндсэн асуудлыг тусган харуулсан, мөн монгол түүхчдийн түүхийг үзэх үзэл, бичиглэн хүргэх арга ухаан, бичлэгийн хэлбэр, дэг жаягийн тухай асуудалд анхаарлаа хандуулсан бүтээл цөөвтөр байна. Нөгөө талаар түүхийн шинжлэх ухааны судалгаа шинэ шатандаа гарч түүхэн үйл явдлын тухайд тоочин өгүүлэхээр хязгаарлах бус историзм, метатүүхийн онолын хүрээнд түүхэн үйл явдлын учир шалтгаан зүй тогтлыг ментальность буюу тухайн үеийн сэтгэлгээний түвшинд нь тайлбарлан таниулах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа өнөө үед монголчуудын түүх бичлэгийн уламжлалыг цаг үеийн түүхэн нөхцөл, сэтгэлгээний түвшинд судлан шинжиж бүдэг бүрхэг асуудалд хариулт өгөх нь нэн чухал юм.
Монголын түүх бичлэгийн онолын үндсэн асуудлууд, тэрчлэн XVI зуун хүртэлх монголын түүх бичлэгийн судалгаа тодорхой байдлаар хийгдэж иржээ. Энэхүү судалгааг он дараалан өгүүлбэл дараах байдалтай байна.

There are no comments on this title.

to post a comment.
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077