000 04029nam a22002417a 4500
003 MN-UlMNUE
005 20211122113217.0
008 211122b2021 mp ||||| |||| 00| 0 mon d
020 _a978-9919-24-130-8
_c20000
037 _fБэлэг дурсгалын журмаар авсан
040 _cБС.
041 _aMON
082 _221
_a923
_bП915
100 _aПүрэвдагва П.
245 _aБудант жилүүдийн эмгэнэл буюу Лувсанцэрэнгийн Цэнд
_cРед. С.Туяа
300 _a236х.
_c25см.
490 _a2
505 _aЛ.Цэнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Охиндий хэмээх ус, ургамал жигдэрсэн нутагт төрж өсчээ. Орхон-Сэлэнгийн бэлчир Охь хөндий болохоор ард түмэн ингэж нэрлэсэн хэрэг. Засаг захиргааны хувьд Шаамар хэмээх энэ нутагт монгол улсын түүхэнд холбогдох олон чухал үйл явдал болж байсан билээ. Цэндийг төрж байх үед газар нутгийн сайханд нь уу, газар зүйн байршилд нь уу алин боловч гаднаас ирсэн наймаачин болоод доншуур хятадууд энэ нутагт ирж суурьших нь эрс ихсэж, ард олныг аалзны тор мэт өрийн сүлжээнд татан оруулж байсныг түүхийн шарлан буй хуудас өгүүлдэг. Бас хойд хөршид болж байсан үймээн самууны хөлөөс дайжсан орос, буриадууд нүүн ирж, үржил шимтэй газраар тариа будаа тарин, лагс дүнзэн байшин саваа барин нутагшиж байсан үе. Бас хятадын гамин цэрэг хар ялаа мэт арзаганаж, дээр нь нутгаасаа элдэн хөөгдсөн цагаан орос дээрэмчдийн хөлд нутгийн олон сандарч Орхон, Сэлэнгийн булан тохойгоор нуугдан бүгэж байсан цаг. Мөн харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө зориг шулуудан зэвсэгт тэмцлийн замд орсон партизан цэргүүд энэ нутгаар их үйл хэргийнхээ үрийг тарьж явсан цаг аа. Чухам Охиндий хэмээх энэ газар эрх чөлөө, эрх тусгаар амьдралын төлөө санаа шулуудсан монгол эрчүүд хуран цуглаж, хятадын мэргэжлийн цэрэг армийн эсрэг сөрөн босож, Монгол ардын журамт цэргийн түүхэнд Шаамарын шар тохойн хэмээн нэрлэгддэг анхны тулаан хийж байсныг уншигч Та санаж байгаа буйзаа. Ийм л нутагт Цэнд хар борогхон амьдралтай, мал хөрөнгө гээд гайхуулах юмгүй Тогтохын Чүлтэмийн 4 дэх хүүхэд болон мэндэлсэн ажгуу. Түүний аав Лувсанцэрэн хэмээх сахилын нэртэй Тогтохын Чүлтэм 1883 оны харагчин хонин жил Түшээт хан аймгийн Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошууны Хүйн долоон худаг гэдэг газар буюу одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Тогтохын хүү болон төржээ...
653 _aНамтар
653 _aТүүхийн жимээр
700 _aС.Туяа
942 _2ddc
_cBK
999 _c103460
_d103460