Монгол Ардын Үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулсан товч түүх: Гар бичмэлээс кирилл үсэгт буулгасан эх : Х. Чойбалсан, Д. Лосол, Г. Дэмид /

Material type: TextTextLanguage: Mongolian Publication details: УБ 2021Edition: 3 дахь хэвлэлDescription: 277 хуудастай ; 20 смSubject(s): DDC classification:
  • 21 324.2 517 09 М 692
Summary: Улирч одсон зууны Монголын эх түүхийн судалгаанд чухал хэрэглэхүүн болохуйц энэ номд 1911-1922 оны эх хүртэлх үеийн Монголын тухай нэлээд тодорхой мэдээ баримт бий. Уул бүтээлийн зохиогч нь Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нар гэж үзсээр ирсэн боловч чухамдаа энэ гурав бол жинхэнэ зохиогчид нь бус бололтой байсныг хэд хэдэн зүйлээр нотолж болно. Гэхдээ тэр гурав өөрсдийн сайн мэдэх буюу гар бие оролцсон үйл явдлаа жинхэнэ зохиогч Д.Догсом, Г.Навааннамжил мөн бусад зохиогч нарт тун тодорхой ярьж өгсний сацуу холбогдох эх сурвалжийг хангалттай өгч ашиглуулжээ.Summary: Энэ бүтээлийн тухай урьд өмнө нь хэдхэн хүн товч дурдаж байсан боловч жинхэнэ зохиогч нь хэн бэ гэдгийг хэлэхээс зориуд тойрч өнгөрсөн бололтой. 1. Иймээс энэ номыг сонирхон унших хэмээж буй эрхэм абугай Таныг үл чилээн товч хэдэн үг хэлэх нь илүүц бус хэмээн үзлээ. Үүнд: 2. 1925 оны сүүлчээр Монголын их бичгийн хүн, Ардын засагт Монгол Улсын Шүүх яамны анхны тэргүүн сайд асан Наваанлувсанцэдэнгийн Магсаржав (Хурц)-ын 1925 онд бичиж дуусгасан «Монгол Улсын шинэ түүх» дөрвөн дэвтэр номын нэлээд зүйлийг бараг хэвээр нь буюу бага зэрэг өөрчлөн найруулж авчээ. 3. 1911-1919,1921 оны 02-оос 7 сард Богд хааны буулгасан зарим зарлиг 4. 1921 оны 3 сараас 7 сарын эхэнд МАН-ын Төв Хороо, Ардын түр Засгийн Газраас гаргасан шийдвэр 5. Нийслэл Хүрээн дэх Монголын Хувьсгалчид ба Хиагт дахь намын нөхдийн хоорондоо харилцаж байсан захидал бусад барит бичгүүд 6. 1920 оны эцсээс 1921 оны 6 сар хүртэлх хугацаанд Монголын умард хязгаар (эдүгээгийн Хөвсгөл, Булган, Сэлэнгэ) болон Эрдэнэ Зуу (одоогийн Архангай, Өвөрхангай), Нийслэл Хүрээ зэрэг нутгаар зорчиж улс орны байдлыг ажиглаж тандсан МАН, АТЗГ-ын албаны хүмүүсийн яриа, захидал зэрэг нэлээд сурвалж баримтыг үндсэн эх хэрэглэхүүн болгож энэ номыг бичсэн нь тодорхой байна.Summary: Хураангуйлж хэлэхэд 1918-1922 оны эх хүртэлх үеийн Монголын улс төрийн байдлыг ялангуяа Хятадын ба Унгерний цэргийн тухай; Монголын Хувьсгалчдын эхний хэсэг буюу МАН-ын анхны долоогийн үйл ажиллагаа; 1921 оны 3 сарын 1-3-ны өдөр Хиагтад болсон Хувьсгалчдын зөвлөгөөн, мөн сарын 13-нд АТЗГ байгуулагдсан тухай, мөн сарын 18-нд хятад цэргийг Хиагтаас хэрхэн үлдэн хөөсөн тухай, түүнээс хойш б сарын сүүлч хүртэл Сэлэнгэ хавийн нутагт Ардын Журамт цэрэг, Хятад цэрэг, Цагаантны цэргийн хооронд болсон олон байлдааны тухай нэлээд тодорхой бичсэнийг энэ номоос мэдэж болно. Нэхэн эргэцүүлэхэд энэ номд зарим зүйлийг зөвхөн дурдах төдий өнгөрчээ. Тухайлбал 1921 оны 5 сард Москвад очсон МАН, ТАЗГ-ын бие төлөөлөгч Ж.Цэвээн, Хорлоо Хүнд нар ЗОУ-д байхдаа хэн хэнтэй уулзаж, ямар ажил төрөл амжуулсныг ер өгүүлээгүй байв. Мөн АТЗГ-аас АДБНУ ба ЗОУ-тай удаа дараа байгуулсан гэрээ хэлэлцээрийн талаар огт дурдаагүй аж.Summary: Хэдий ийм зүйл байвч энэ бүтээлч, анхааралтай унших аваас өнгөрсөн зууны Монголын улс төрийн түүхийн талаар нэлээд зүйлийг мэдэж авах боломжтой. Жич энэ номыг 1934 онд анх уйгаржин Монгол бичгээр хоёр дэвтэр болгон хэвлэснийг 1936 онд нэлээд өөрчилж, Х.Чойбалсангийн нэрээр хэвлүүлжээ. Үүнээс 44 жилийн дараа 1934 онд анх хэвлэсэн эхийг МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институтээс 1979 онд хоёр дахь удаад кирилл бичгээр хэвлүүлжээ. Тийн хэвлэхдээ зарим нэгэн зүйлийг хассан байна. Тэрхүү хассан зүйлийг 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын шийдвэрээр гурав дахь удаад дахин кирилл бичгээр хэвлүүлжээ. Тэгэхдээ мөнөөх хассан зүйлийг оруулж, 1934 оны хэвлэлтийн гар бичмэл эх Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байсныг цахилгаан бараар хувилж, уул хэвлэлийн хавсралт болгож хэвлэсэн байна. 1979, 2015 онд кирилл бичгээр хэвлэсэн хоёр дахь, гурав дахь хэвлэл тус бүрд нь өмнөх үг, хураангуй тайлбар, хүн, газар усны нэрийн залгуур хавсаргасан байв. Тэдгээрийн өмнөх үгийг нь орхиж бусад хавсралтыг энэ удаагийн хэвлэлд хэвээр нь хэвлэлээ.
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Call number Status Notes Date due Barcode Item holds
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Үнд. фонд /Төв 324.2 517 09 М 692 (Browse shelf(Opens below)) Available TAM210741
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Үнд. фонд /Төв 324.2 517 09 М 692 (Browse shelf(Opens below)) Available TAM210742
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Үнд. фонд /Төв 324.2 517 09 М 692 (Browse shelf(Opens below)) Available TAM210743
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Үнд. фонд /Төв 324.2 517 09 М 692 (Browse shelf(Opens below)) Available TAM210744
Ном, сурах бичиг МУБИС Төв номын сан Суд. танхим 1 324.2 517 09 М 692 (Browse shelf(Opens below)) Available Тоологдсон 08/30-2024 Суд/1 TBM210745
Total holds: 0

Монголын Үндэсний Ардчилсан хувьсгалын 100, Монгол Ардын Намын 100 жилийн ойд зориулав

Улирч одсон зууны Монголын эх түүхийн судалгаанд чухал хэрэглэхүүн болохуйц энэ номд 1911-1922 оны эх хүртэлх үеийн Монголын тухай нэлээд тодорхой мэдээ баримт бий. Уул бүтээлийн зохиогч нь Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нар гэж үзсээр ирсэн боловч чухамдаа энэ гурав бол жинхэнэ зохиогчид нь бус бололтой байсныг хэд хэдэн зүйлээр нотолж болно. Гэхдээ тэр гурав өөрсдийн сайн мэдэх буюу гар бие оролцсон үйл явдлаа жинхэнэ зохиогч Д.Догсом, Г.Навааннамжил мөн бусад зохиогч нарт тун тодорхой ярьж өгсний сацуу холбогдох эх сурвалжийг хангалттай өгч ашиглуулжээ.


Энэ бүтээлийн тухай урьд өмнө нь хэдхэн хүн товч дурдаж байсан боловч жинхэнэ зохиогч нь хэн бэ гэдгийг хэлэхээс зориуд тойрч өнгөрсөн бололтой.
1. Иймээс энэ номыг сонирхон унших хэмээж буй эрхэм абугай Таныг үл чилээн товч хэдэн үг хэлэх нь илүүц бус хэмээн үзлээ. Үүнд:
2. 1925 оны сүүлчээр Монголын их бичгийн хүн, Ардын засагт Монгол Улсын Шүүх яамны анхны тэргүүн сайд асан Наваанлувсанцэдэнгийн Магсаржав (Хурц)-ын 1925 онд бичиж дуусгасан «Монгол Улсын шинэ түүх» дөрвөн дэвтэр номын нэлээд зүйлийг бараг хэвээр нь буюу бага зэрэг өөрчлөн найруулж авчээ.
3. 1911-1919,1921 оны 02-оос 7 сард Богд хааны буулгасан зарим зарлиг
4. 1921 оны 3 сараас 7 сарын эхэнд МАН-ын Төв Хороо, Ардын түр Засгийн Газраас гаргасан шийдвэр
5. Нийслэл Хүрээн дэх Монголын Хувьсгалчид ба Хиагт дахь намын нөхдийн хоорондоо харилцаж байсан захидал бусад барит бичгүүд
6. 1920 оны эцсээс 1921 оны 6 сар хүртэлх хугацаанд Монголын умард хязгаар (эдүгээгийн Хөвсгөл, Булган, Сэлэнгэ) болон Эрдэнэ Зуу (одоогийн Архангай, Өвөрхангай), Нийслэл Хүрээ зэрэг нутгаар зорчиж улс орны байдлыг ажиглаж тандсан МАН, АТЗГ-ын албаны хүмүүсийн яриа, захидал зэрэг нэлээд сурвалж баримтыг үндсэн эх хэрэглэхүүн болгож энэ номыг бичсэн нь тодорхой байна.

Хураангуйлж хэлэхэд 1918-1922 оны эх хүртэлх үеийн Монголын улс төрийн байдлыг ялангуяа Хятадын ба Унгерний цэргийн тухай; Монголын Хувьсгалчдын эхний хэсэг буюу МАН-ын анхны долоогийн үйл ажиллагаа; 1921 оны 3 сарын 1-3-ны өдөр Хиагтад болсон Хувьсгалчдын зөвлөгөөн, мөн сарын 13-нд АТЗГ байгуулагдсан тухай, мөн сарын 18-нд хятад цэргийг Хиагтаас хэрхэн үлдэн хөөсөн тухай, түүнээс хойш б сарын сүүлч хүртэл Сэлэнгэ хавийн нутагт Ардын Журамт цэрэг, Хятад цэрэг, Цагаантны цэргийн хооронд болсон олон байлдааны тухай нэлээд тодорхой бичсэнийг энэ номоос мэдэж болно.
Нэхэн эргэцүүлэхэд энэ номд зарим зүйлийг зөвхөн дурдах төдий өнгөрчээ. Тухайлбал 1921 оны 5 сард Москвад очсон МАН, ТАЗГ-ын бие төлөөлөгч Ж.Цэвээн, Хорлоо Хүнд нар ЗОУ-д байхдаа хэн хэнтэй уулзаж, ямар ажил төрөл амжуулсныг ер өгүүлээгүй байв. Мөн АТЗГ-аас АДБНУ ба ЗОУ-тай удаа дараа байгуулсан гэрээ хэлэлцээрийн талаар огт дурдаагүй аж.

Хэдий ийм зүйл байвч энэ бүтээлч, анхааралтай унших аваас өнгөрсөн зууны Монголын улс төрийн түүхийн талаар нэлээд зүйлийг мэдэж авах боломжтой.
Жич энэ номыг 1934 онд анх уйгаржин Монгол бичгээр хоёр дэвтэр болгон хэвлэснийг 1936 онд нэлээд өөрчилж, Х.Чойбалсангийн нэрээр хэвлүүлжээ. Үүнээс 44 жилийн дараа 1934 онд анх хэвлэсэн эхийг МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институтээс 1979 онд хоёр дахь удаад кирилл бичгээр хэвлүүлжээ. Тийн хэвлэхдээ зарим нэгэн зүйлийг хассан байна. Тэрхүү хассан зүйлийг 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын шийдвэрээр гурав дахь удаад дахин кирилл бичгээр хэвлүүлжээ. Тэгэхдээ мөнөөх хассан зүйлийг оруулж, 1934 оны хэвлэлтийн гар бичмэл эх Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байсныг цахилгаан бараар хувилж, уул хэвлэлийн хавсралт болгож хэвлэсэн байна.
1979, 2015 онд кирилл бичгээр хэвлэсэн хоёр дахь, гурав дахь хэвлэл тус бүрд нь өмнөх үг, хураангуй тайлбар, хүн, газар усны нэрийн залгуур хавсаргасан байв.
Тэдгээрийн өмнөх үгийг нь орхиж бусад хавсралтыг энэ удаагийн хэвлэлд хэвээр нь хэвлэлээ.

Монгол Кирилл

There are no comments on this title.

to post a comment.
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077