Бага боловсролын монгол хэлний сургалтын хөтөлбөр, сурах бичигт хийсэн шинжилгээний тайлан: Боловсролын чанарын шинэчлэл төсөл

By: Material type: TextTextLanguage: Mongolian УБ. 2018Description: 118х. 24смSubject(s): DDC classification:
  • 21 372.4 Б121
Contents:
Хүүхдийн суралцахуйн суурь чадварын нэг нь эхнйг унших, ойлгох чадвар гэдгийг боловсрол судлаачид чухалчлан тэмдэглэж байна. “Суралцагчид нас ахих тусам бичиг үсгийн боловсрол эзэмшихэд хүндрэлтэй болдгоос гадна бага боловсролын эхний ангиудад уншиж сураагүй суралцагчид илүү их давтах шаардлагатай болж, цаашилбал, суралцахуйн бэрхшээл буй болж сургууль завсардах нь олонтоо. ” зэргээс үзэхэд суралцагчийн хөгжил, сурлагын амжилтад эх хэлний боловсрол, улмаар унших чадварын хөгжил чухал үүрэгтэй байна. Женкинс, Жевелл (1993) нар хурдан унших чадвар, уншиж ойлгох чадвар хоорондын хамаарал хүүхдийн наснаас хэрхэн хамаарч буйг судалжээ. Тус судалгаагаар дээрх чадварууд хоорондын хамаарлын коэффициент нэгдүгээр ангид 0.88 байснаа анги ахих тусам буурсаар 6 дугаар ангид ороход 0.6 болсон байна. Судалгааны үр дүнд бага ангид байхаас нь хүүхдийн уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх нь чухал гэдэг саналыг дэвшүүлжээ. Харин ахлах ангид уншиж ойлгох чадвар нь хурдан унших чадвартай холбогдохоос илүүтэй мэдээллийг интеграцчилах, суурь мэдлэгийг хэрэглэх зэрэг өөр түвшний чадвартай хамааралтай болохыг дурджээ. Хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнгүүд унших чадвар, сурлагын амжилтын хооронд бага ангиас их сургууль хүртэл эерэг хүчтэй хамааралтай болохыг тодорхойлсоор байна. Тухайлбал, өгүүлбэрийн бүтэц, үгийн сангийн нөөц арифметик асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй байдаг нь ажиглагдсан байна. Тодруулбал, уншиж ойлгох чадвар өндөр суралцагчид математикийн сорилд уншиж ойлгох чадвар сул суралцагчдаас өндөр оноо авсан ба энэ ялгаа нь статистикийн хувьд ач холбогдолтой байсныг тэмдэглэжээ. Унших бэрхшээл математикийн амжилтад нөлөөлж байхад, харин математикт тулгамддаг бэрхшээл унших чадварт нөлөөлөхгүй байсан нь суралцагчдын унших чадварыг бага наснаас эхлэн хөгжүүлэх нь ихээхэн чухал болохыг харуулж байна. (Jordan, et al., 2002). Түүнчлэн нийгэм судлалын хичээлийн амжилт, уншиж ойлгох чадвартай хамааралтайг илрүүлсэн байна (Hinkelmann, 1956). Эх хэлний хичээлийн уншиж ойлгох чадвар, байгалийн ухааны хичээлийг үр дүнтэй судлахтай холбоотойг зарим судалгааны үр дүн мөн харуулсан байна. Тодруулбал, тэмдэглэгээ, илэрхийлэл, томьёо, тусгайлсан нэр томьёо, туршилт хийх дараалал зэргийг тогтоож цээжлэхэд уншиж ойлгох чадвар чухал ач холбогдолтой байдгийг тэмдэглэжээ (Sochor, 1958)...
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Call number Status Date due Barcode Item holds
Ном, сурах бичиг МУБИС БС номын сан Үнд. /БС 372.4 Б121 (Browse shelf(Opens below)) Available BAMS528
Ном, сурах бичиг МУБИС БС номын сан Үнд. /БС 372.4 Б121 (Browse shelf(Opens below)) Available BAMS529
Ном, сурах бичиг МУБИС БС номын сан Үнд. /БС 372.4 Б121 (Browse shelf(Opens below)) Available BAMS530
Ном, сурах бичиг МУБИС БС номын сан Үнд. /БС 372.4 Б121 (Browse shelf(Opens below)) Available BAMS531
Ном, сурах бичиг МУБИС БС номын сан Үнд. /БС 372.4 Б121 (Browse shelf(Opens below)) Available BAMS532
Total holds: 0

Хүүхдийн суралцахуйн суурь чадварын нэг нь эхнйг унших, ойлгох чадвар гэдгийг боловсрол судлаачид чухалчлан тэмдэглэж байна. “Суралцагчид нас ахих тусам бичиг үсгийн боловсрол эзэмшихэд хүндрэлтэй болдгоос гадна бага боловсролын эхний ангиудад уншиж сураагүй суралцагчид илүү их давтах шаардлагатай болж, цаашилбал, суралцахуйн бэрхшээл буй болж сургууль завсардах нь олонтоо. ” зэргээс үзэхэд суралцагчийн хөгжил, сурлагын амжилтад эх хэлний боловсрол, улмаар унших чадварын хөгжил чухал үүрэгтэй байна.
Женкинс, Жевелл (1993) нар хурдан унших чадвар, уншиж ойлгох чадвар хоорондын хамаарал хүүхдийн наснаас хэрхэн хамаарч буйг судалжээ. Тус судалгаагаар дээрх чадварууд хоорондын хамаарлын коэффициент нэгдүгээр ангид 0.88 байснаа анги ахих тусам буурсаар 6 дугаар ангид ороход 0.6 болсон байна. Судалгааны үр дүнд бага ангид байхаас нь хүүхдийн уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх нь чухал гэдэг саналыг дэвшүүлжээ. Харин ахлах ангид уншиж ойлгох чадвар нь хурдан унших чадвартай холбогдохоос илүүтэй мэдээллийг интеграцчилах, суурь мэдлэгийг хэрэглэх зэрэг өөр түвшний чадвартай хамааралтай болохыг дурджээ.
Хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнгүүд унших чадвар, сурлагын амжилтын хооронд бага ангиас их сургууль хүртэл эерэг хүчтэй хамааралтай болохыг тодорхойлсоор байна.
Тухайлбал, өгүүлбэрийн бүтэц, үгийн сангийн нөөц арифметик асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй байдаг нь ажиглагдсан байна. Тодруулбал, уншиж ойлгох чадвар өндөр суралцагчид математикийн сорилд уншиж ойлгох чадвар сул суралцагчдаас өндөр оноо авсан ба энэ ялгаа нь статистикийн хувьд ач холбогдолтой байсныг тэмдэглэжээ. Унших бэрхшээл математикийн амжилтад нөлөөлж байхад, харин математикт тулгамддаг бэрхшээл унших чадварт нөлөөлөхгүй байсан нь суралцагчдын унших чадварыг бага наснаас эхлэн хөгжүүлэх нь ихээхэн чухал болохыг харуулж байна. (Jordan, et al., 2002).
Түүнчлэн нийгэм судлалын хичээлийн амжилт, уншиж ойлгох чадвартай хамааралтайг илрүүлсэн байна (Hinkelmann, 1956).
Эх хэлний хичээлийн уншиж ойлгох чадвар, байгалийн ухааны хичээлийг үр дүнтэй судлахтай холбоотойг зарим судалгааны үр дүн мөн харуулсан байна. Тодруулбал, тэмдэглэгээ, илэрхийлэл, томьёо, тусгайлсан нэр томьёо, туршилт хийх дараалал зэргийг тогтоож цээжлэхэд уншиж ойлгох чадвар чухал ач холбогдолтой байдгийг тэмдэглэжээ (Sochor, 1958)...

There are no comments on this title.

to post a comment.
© МУБИС-ийн номын сан | СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар хот, Мэйл хаяг: library@msue.edu.mn
Нүүр хуудас | Журам | Номын сангийн сайт | Фэйсбүүк хуудас Утас: 976-77775115-1077